Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Фэйсбүүкийг ШУУГИУЛЖ БУЙ ТАГТАА ямар учиртай вэ?

“Age of Shitlords” гэх сайт дээр бүр “Энэ бол нацистуудын бэлгэ тэмдэг. Үүнийг битгий хэрэглэ” гэж бичжээ.


Таныг пост үзэх болгонд сэтгэгдлийн хэсэг дээр толгойгоо саваад ч байгаа юм шиг, будаа тоншоод ч байгаа юм шиг тагтааны стикер харагдаж байна уу? Бас хүмүүс яг л галзуурсан юм шиг олон сэтгэгдэл доор нь бичиж, шуураад эхэлж үү? Та тун удахгүй тэдний нэг болж мэдэх юм. Хаа сайгүй, дахин дахин харагдаад эхэлбэл юу ч байсан хамаагүй хүний сэтгэцэд маш том нөлөө үзүүлдгийг шинжлэх ухаанаар нотолсон байдаг.

Фэйсбүүк хэрэглэдэг гурван хүн бүрийн нэг нь энэхүү тагтааны стикер ямар учиртай болохыг гайхсан пост оруулжээ.

“New York Times” сонины фэйсбүүк дээр тавигдсан мэдээний сэтгэгдлүүд.

Харин энэ бол манай улсын нэгэн пэйжийн сэтгэгдлийн хэсэг.

Анх Тайландын нэгэн хуудас энэ бичлэгийг оруулснаар эхэлсэн юм. Дөрвөн сая гаруй хандалттай энэ бичлэгний сэтгэгдэл бичих хэсэг юугаар дүүрсэн нь тодорхой биз ээ.

Сүүлдээ энэ нэгэн төрлийн тэмцээн болж хувирсан байна. Хэн хамгийн олон стикер оруулж, блоклуулах вэ гэдэг бяцхан тэмцээн хаа сайгүй болж байна.

Энэ оны хамгийн дуулиантай мэм (meme) болох нь гарцаагүй.

Ийм нүдний будалт хүртэл хийсэн байна.

“Age of Shitlords” гэх сайт дээр бүр “Энэ бол нацистуудын бэлгэ тэмдэг. Үүнийг битгий хэрэглэ” гэж бичжээ. Үүнийг дагаад бүр ч сонирхолтой зүйл болж эхэлсэн юм.

Манай улсад ч бас хүчтэй дэлгэрснийг та анзаарсан биз ээ.

Янз бүрийн пэйжүүд дээр тавигдаад байна.

"Пицца Хат"-ын хуудсан дээр.

"Боловсрол" суваг хүртэл хуудас дээрээ тавьжээ.

Энэ яг юу вэ гэж үү? Үнэндээ энэ бол зүгээр л нэг стикер. Энэ бол уг стикерийг зохиогч. Ямар нэг далд утга огт байхгүй. 

Тэгэхээр та энэ тухайд стресстэж, юу юм бол гэж санаагаа чилээх шаардлагагүй боллоо. Гадаадын алдартай хуудсууд л үүнийг улам түгээж, шуугиан болгож байгаа болохоос биш ямар ч далд утга үүнд байхгүй. Хэтэрхий ихээр цацагдаж, түгсэн болохоор л хүмүүс энэ тухай олон сонирхолтой зураг, бичлэг оруулж, улам түгсээр байгаа билээ. 

Одоо та санаа амар унтаж болох нь ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
27
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.