Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Майкл Жорданы амьдралын дүрэм

"Air Jordan”-ы лого дээрх шиг би тохож байгаагүй.


Өнөөдөр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу сагсан бөмбөгч Майкл Жорданы төрсөн өдөр тохиож байна. Түүн шиг тоглогч урьд өмнө байгаагүй, цаашдаа ч төрөхгүй. Дэлхий дахины шүтээн, сагсан бөмбөгийн спортыг шинэ түвшинд гаргасан “Нисдэг” Жорданы амьдралын дүрмийг танилцуулж байна.

•    “Аав минь нэг удаа намайг дэлхийн хамгийн залхуу хүүхэд гэж хэлж билээ. Түүний үг үнэн байсан. Би анхныхаа ажилд 16 настайдаа орсон ч долоо хоног хийлгүй  гарчихсан. Би тэр үед өдөр болгон 9 цагт ажилдаа явж, орой 17 цагаас тардаг амьдралтай болсноос архичин болсон нь дээр гэж бодож байлаа.

•    Усанд сэлж чаддаггүй болохоор би уснаас хол байхыг хичээдэг. Далбаат завиараа зугаалахдаа ч би байнга аврагч хантааз зүүдэг. Багадаа нэг удаа живэх шахсан болохоор тийм айдастай болчихсон юм.

•    Арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй би багаасаа тулгарсан. Сургууль дээр нэг охин намайг “Муу хар арьстан” гэж хэлэхэд нь би их уурлаж байлаа.
•    Дунд сургуульд байхдаа би жинхэнэ алиалагч байсан. Хүмүүсийг инээлгэдэг болохоор охидууд надад дуртай байлаа. Уг нь би онц сайн дүнтэй байх ёстой ч хэт чалчаа, далдгар байсан болохоор багш нар надад муу л тавьдаг байж билээ.
•    Шүтээн чинь хэн бэ гэж үү? Эцэг эх маань. Тэд миний хувьд баатрууд байлаа.

•    Аав минь алагдахад би маш том стрессэнд орсон. Яагаад хүний амь насыг хохироодог байна гээд л бодоод суудаг байсан. Гэхдээ би аавыг минь надтай 30 жил хамт байлгасан хувь заяанд талархдаг. Учир нь миний найзууд дунд эцэг эхгүй хүүхэд олон байсан.
•    Манай нутгийнхан намайг Хойд Каролинад дөрвөн жил хичээл хийгээд, гэртээ харьж, бензин түгээгч хийнэ гэж бодож байсан.

•    Би хэнээс ч гарын үсэг гуйж байгаагүй. Яагаад гэдгээ мэдэхгүй ч гарын үсэгтэй жижиг цаас юу өөрчлөнө гэж?
•    Амжилт гаргахын тулд амин хувиа хичээх хэрэгтэй. Харин өндөрт гарч, зорилгоо биелүүлснийхээ дараа өгөөмөр болоорой. Өөрийгөө бусдаас илүү гэж бүү бод. Над шиг л.
•    Зодог тайлсныхаа дараа бодоход миний ихэнх өрсөлдөгч “Space Jam” киноны мангасууд л байжээ. Тэд хүч чадалтай ч ухаан муутай байлаа.

•    Би арьс өнгөөр ялгаварлагч биш. Гэхдээ нэг хэсэг цагаан арьстнуудад дургүй байлаа. Тэд залхуу, үсэрч чадахгүй мөртлөө дамжуулалт өг гээд л гуйгаад байдаг.
•    Манай багийнхныг Цагаан Ордонд урихад би очоогүй. Учир нь надад төлөвлөсөн өөр ажил байсан юм.
•    “Вашигтон”-д тоглож байхдаа би юу хийх, яахаа сайн мэдэж байлаа. Гэхдээ хийж чадахгүй байсан. Яах гэж ч дахин сагсан бөмбөг тоглосон юм бол?

•    Би сурталчилж байгаа бүх бараа, бүтээгдэхүүнээ үнэлдэг. Яагаад гэвэл би өөрөө  сонгосон. Хэрэв би “МакДональдс”-той гэрээтэй бол тийшээ очно, “Уитис”-тай хамтран ажилаж байгаа бол “Уитис” л иддэг. Өөрөө хэрэглэдэггүй юуг ч би сурталчлахгүй.
•    Шампунь? Үстэй байхдаа би “Жонсонс” сурталчилдаг байлаа. Харин одоо би халзан.
•    Надад хэр хэмжээний мөнгө байгаа бол гэж би хэзээ ч бодож байгаагүй. Гол нь гэр бүлд хүрч байвал боллоо. Бизнес бол миний хувьд тоглоом шиг л зугаа гаргадаг зүйл.
•    "Air Jordan”-ы лого дээрх шиг би тохож байгаагүй. Зүгээр л үсрээд хөлөө дэлгэсэн. Бүр гүйгээ ч үгүй. Харин хүмүүс энэ логог хараад намайг нисээд, тохож байгаа гэж боддог.

•    Би хар арьстан. Гэхдээ над шиг болохыг бүх дэлхийн хүүхдүүд хүсдэг. Хар, цагаан, шар, ногоон бүх хүүхэд.
•    Ларри Берд, Мэжик Жонсон нартай нэг багт хамт тоглох ямар ч хүсэл байгаагүй. Би тэднийг ялах л хүсэлтэй байсан.
•    Сагсан бөмбөгийн дүрэм өөрчлөгдөөд амар болжээ. Шинэ дүрмээр бол би өдөр болгон л 100 оноо авна.

•    Би сагсан бөмбөг яаж тоглох талаар хэнд ч тайлбарлаж чадна. Харин хэн ч тэгэж тоглож чадахгүй л дээ.
•    Дараагийн Майкл Жордан болохыг бүгд хүсдэг. Тиймээс би Майкл Жордан хэвээр байгаа гэдгээ үргэлж батлаж байх ёстой.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2018.12.31
Хаан ярьж байна: Майкл Жексоны 10 эшлэл
2
2018.12.08
36 нас хүрсэн Ники Минажийн амьдралын дүрэм
3
2018.12.02
БРИТНИ СПИРС 37 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ ЭШЛЭЛҮҮД
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
14
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.