Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Dreamers’ Day: “Head On” киноны тухай сонирхолтой 10 баримт

Берлиний кино наадмаас “Алтан баавгай” шагналыг 17 жилийн дараа хүртсэнээрээ Германы кино урлагт хүндтэй байр эзэлсэн кино.


1. Гол дүрийн жүжигчин Бирол Унел цэргийн алба хаагаагүй учраас буцаж очих л юм бол баривчлагдах байв. Харин Туркийн Засгийн газар түүнд өршөөл үзүүлсний ачаар Германд очсоноосоо хойш 10 жилийн дараа анх удаа эх орондоо буцан очиж, киноныхоо зураг авалтыг дуусгасан байна.

2. Берлиний кино наадмаас “Алтан баавгай” шагналыг 17 жилийн дараа хүртсэнээрээ Германы кино урлагт хүндтэй байр эзэлсэн кино.

3. Киноны эхлэл хэсэгт гол дүрийн жүжигчин маань ухаанаа алдтал согтсон байгаагаар гардаг. Гэхдээ тэр жүжиглээгүй, жинхнээсээ согтсон байжээ. Тэр киног сайн болгохын тулд зураг авалтын турш согтууруулах ундаа хэрэглэж байсан аж.

4. Найруулагч Фатих Акин киноны гол дүр болох Сибелийн дүрд тоглох жүжигчнийг сонгох гэж 350 гаруй жүжигчнийг шалгасан.

5. Жүжигчдийн кинонд өмссөн дийлэнх хувцас өөрсдийнх нь. Ингэснээр зардал хэмнэснээс гадна жүжигчид илүү чөлөөтэй жүжиглэх боломжтой болжээ.

6. Олон улсын кино наадамд сонгогдох үед гол дүрийн жүжигчин Сибель Кекилл насанд хүрэгчдийн киноны од байсан учраас нэрийг нь Германы нэгэн хэвлэл нийтлэлээсээ хасаж байв.

7. Бирол Унелыг киноны зураг авалтын үеэр хэтэрхий их согтууруулах ундаа ууж байгаад эмч нь  санаа зовж, тэр хэвээрээ үргэлжилбэл үхэж ч магадгүйг сануулж байжээ.

8. Сибель Кекилл киноноос олсон мөнгөөрөө хамартаа мэс засал хийлгэсэн.

9. Киноны анхны эвлүүлэг дөрвөн цагийн урттай болжээ.

10. Стивен Шнайдерын “Үхэхээсээ өмнө заавал үзэх ёстой 1001 кино”-ны жагсаалтад дээгүүр эрэмбэлэгддэг байна.

“Head On” энэ бямба гарагт 16.00 цагаас “Dreamers’ Day” кино өдөрлөгөөр та бүхэнд хүрэх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
23 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
Өчигдөр
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
36
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.