Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа хүүхдүүдэд хүчирхийлүүлсний дараа амиа хорлосон охины захидал

13 настайдаа хүчирхийлүүлснээс болж олон нийтийн доромжлол гүтгэлэгт өртөж 15 настайдаа энэ хорвоог орхихоор шийдсэн охин ингэж бичжээ.


Австралийн Мелбурн хотын нэгэн дунд сургуулийн охин Кассиди Треван 13 настайдаа сургуулийнхаа хоёр хүүд хүчирхүүлүүлж, түүнээсээ болж өнгөрсөн хоёр жилийн турш олон нийтийн хэл амны бай болж, сургуулийнхаа хүүхдүүдэд доромжлуулсаар эцэст нь амиа хорлосон эмгэнэлт явдал болжээ. Хожим түүний бичиж үлдээсэн захидлыг ээж нь олж олон нийтийн сүлжээгээр цацаж, тус сургуулийн хүүхдүүдэд анхааруулга хүргээд байгаа юм.

Энэ хүчирхийллийн гэмт хэрэг Австралын Данденонгийн цагдаад бүртгэгдсэн ч Кассиди хүмүүсийн хэл амнаас эмээж албан ёсны гомдол мэдүүлээгүй учир гэмт хэрэгтнүүд одоог хүртэл буруугаа хүлээгээгүй явж байгаа гэнэ. Кассидигийн ээж Линда охинтойгоо хамт өнгөрсөн хоёр жилийн турш бараг 20 удаа цагдаа нартай уулзсан ч хангалттай гэрчийн мэдүүлэг байгаагүйгээс болж энэ хэрэг хаагдсан аж.

Доор буй Кассидигийн дуусгаагүй захидалыг ээж нь нийт 9 мэдээллийн хэрэгсэлд өгч, фэйсбүүк хуудастаа нийтэлснээр энэ явдал дэлхий нийтийн анхааралд ороод буй. Тэр “Дарамт гүтгэлэг охиныг минь алсан” гэх гарчигтай бичвэр нийтэлсэн байна. “Бяцхан охин минь тэр араатнуудад хүчирхийлүүлсний дараа 22 сарын турш зовж тарчлахыг нь би нүдээрээ харсан. Кассиди ахиж өөрт нь ийм зүйл тохиолдох вий гэж цаг үргэлж айж, гар утас, олон нийтийн сүлжээгээр дайрч, доромжлох олноос зугатах гэж их хичээсэн. Тэр аймшигтай явдаас хойш охин минь нэг ч өдөр тайван унтаж чадаагүй. Нойргүйдэлд орж, хар дарж зүүдэлхээс гадна айдас түгшүүрийн эмгэгтэй болж, сэтгэцийн гүн хямралд орсон. Миний охиныг ийм байдалд оруулсан хүүхдүүд насан туршдаа Кассиди Треван гэх нэрийг марталгүй санаж, өөрсдийгөө уучлахгүй амьдрах ёстой. Та нар амьдралаа цустай хутгалаа” хэмээн бичжээ. (Линда Треваны захидлыг бүрэн эхээр нь эндээс уншина уу)

Кассиди Треван 2014 онд сургуулийнхаа 2 өсвөр насны хүүд хүчиндүүлэхдээ 13 настай байсан.

Тэр явдлаас 2 жилийн дараа Кассиди амиа хорлосон юм.

Хожим ээж нь түүний компьютерээс нэгэн захидал олсон байна.

Линда охиныхоо эмгэнэлтэй түүхийг олон нийтийн хэрэгслээр цацаж олон нийтэд анхааруулга хүргэхээр шийджээ.

Кассидигийн ээж Линда охиноо өөд болсны дараа “Кассиди, Миний бяцхан үр нисэн од доо” гэсэн шивээс цээжин дээрээ хийлгэжээ.

Кассидигийн найз хөвгүүн “Энэ аймшигтай явдалд илүү олон хүн анхаарлаа хандуулах хэрэгтэй. Кассидид минь тохиолдсон явдал өөр маш олон гэмт хэргийн нэг тод жишээ” хэмээн ярьжээ.

Кассидигийн захидал:

Би (Сургуулийн нэрийг нууцалсан) сургуульд байхдаа тэр сургуулийн сурагчдад хүчиндүүлсэн. Тэд одоо ч тэнд сурч байгаа. Хүмүүс миний энэ захидлыг олны анхаарал татах гэсэн явдал гэж буруугаар ойлгох вий гэхээс би айж байна. Гэхдээ би үүнийг бичих маш олон шалтгаан бий.

Энэ захианы гол зорилго бол бусдад (сурагчид бас тэдний эцэг эхэд) анхааруулга өгөх юм. Тэр хүүхдүүд надад хийсэн зүйлээ ахиж өөр сурагчдад хийх вий гэхээс би айж байна. Хэрвээ та энэ захидлыг уншиж байгаа бол ийм шударга бус зүйлтэй тэмцэх ёстой. Намайг хүчирхийлсэн хүмүүс дунд сургуулийн сурагчид байсан гэдэгт итгэхэд хэцүү сонсогдож байгаа байх. Гэхдээ энэ бол үнэн.

Намайг хүчиндсэн хүүхдүүд, бас намайг өнгөрсөн хугацаанд доромжилж, гадуурхаж байсан хүмүүсээс өшөө авах гэсэндээ би ийм захидал бичиж байгаа юм биш ээ. Харин тэр сургуульд сурч байгаа 7-оос 12 дугаар ангийн 1500 гаруй сурагчдад анхааруулга өгөхөөр би үүнийг бичиж байна. Надад тохиолдсон зүйлийг шийдвэрлэх талаар сургуулийн захиргаа юу ч хийгээгүйд би маш их харамсдаг. Харин одоо хүмүүсийн ам дамжин яригдаж байсан зүйл биш, яг бодитой болсон зүйлийн тухай хүмүүст хэлэх нь миний үүрэг.

Мөн би энэ захиаг өөрийнхөө төлөө бичиж байгаагаа хэлэх хэрэгтэй. Бараг нэг жил хагас бодсоны эцэст би энэ бүхнийг дэлгэх нь зөв гэдэг шийдвэр гаргасан. Тэр сургуулийн ямар олон хүүхэд миний тухай бусдаас сонссон зүйлээ ам жамжуулан ярьж, бүр надад хүртэл хэлдэг байсан гэж санана. Одоог хүртэл огт танихгүй хүүхдүүд фэйсбүүкээр намайг “янхан” гэж дууддаг. Би энэ бүхнээс зугтахын тулд маш олон удаа сургуулиа сольж, бүр амьдардаг газраа хүртэл өөрчилсөн. Гэвч энэ аймшигтай доромжлол намайг хэзээ ч дагахаа болихгүй юм байна гэдгийг ойлгосон. Миний тухай огт итгэмээргүй аймшигтай яриануудыг би зогсоож чадахгүй ч ядаж болсон явдлын үнэн мөнийг хүмүүс мэдээсэй л гэж хүссэн юм.

Намайг Кассиди Треван гэдэг. Би хүчиндүүлсэн.

Хэрвээ та надад итгэж байгаа бол энэ бүх зүй бус хэргийн эсрэг тэмцээсэй гэж би хүсэж байна. Тэмц! Эс тэгвээс та яг над шиг насан туршдаа харамсаж явна шүү. Та өөрчлөлтийг хийж чадна.

Анхаарал болгоомжтой бай. Аюул хаа сайгүй бий...

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
15
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.