Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Чингис хааныг өмчлөх гэсэн Казахстаны ээлжит солиорол

"Түргийн сурах бичигт Чингис хааныг казах гэж оруулахын тулд бид бүх хүчээ дайчлан ажиллах ёстой” гэж хэлж байлаа.


Их Хааныг өмчлөх гэж олон улс орон оролдож ирсэн, цаашдаа ч оролдох нь ойлгомжтой. Украин, Казахстан зэрэг орны эрдэмтэд судалгаа хийж, Чингис хааныг европ, украин, казах хүн байсан гэж баталлаа гэсэн мэдээ сүүлийн үед их гарах боллоо. Ялангуяа энэ тал дээр Казахстан улс ихэд хичээн зүтгэж байгаа билээ.
Саяхан Өмнөд Казахстаны нэгэн гэр бүл Чингис хааны онгоныг оллоо гэж мэдэгдлээ. Олоод зогсохгүй, ухаад бараг дуусгаж байгаа гэнэ. Ил гаргаад, дэлхий дахинд үзүүлэхэд ганц л юм дутаад байгаа нь Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевийн зөвшөөрөл аж.

Гэрийн эзэн Смана Отеген эхнэр Гулжанар Алтынбекийн хамт өнгөрсөн хавраас эхлэн Арысь хотын ойролцоох Лесхоз тосгоны дэргэд малталт хийж байна. Чухам энэ газарт Чингис хааныг оршуулсан гэж тэд Казахстаны сэтгүүлчдэд ярьжээ.
Гулжанар Алтынбек “Шөнө нойрон дунд миний өвөг эцэг Манас гэнэт зүүдэнд орж ирээд намайг өргөл барьц өргөх юм бол чухал хүнтэй танилцуулна гэж хэлсэн. Маргааш нь бид хонь гаргаж, өргөл өргөлөө. Дараа өдөр нь Манас зүүдэн дунд нэг хүн дагуулаад хүрээд ирсэн. Гайхалтай нь тэр хүн Чингис хаан өөрөө байсан” гэж ярьж байна. Ингээд л Их хаан маань Гулжанарт “Өмнөд Казахстанд оч. Арысь хотын өмнө хэсэгт байгаа” гэж өөрийнхөө шарил хаана байгааг зааж өгсөн юм байх. Хосууд дөрөвдүгээр сараас тэнд малталт хийж эхэлжээ. Чингисийн онгон хүртэл 30-хан см үлдээд байгаа ч тусгай зөвшөөрөлгүй бол цааш ухаж болохгүй аж. Яагаад гэвэл зүүдэнд нь ирсэн Чингис хаан “Казахстаны Ерөнхийлөгчөөс зөвшөөрөл аваарай” гэж хэлсэн гэнэ.

Хэрэв Нурсултан Назарбаев зөвшөөрөөд Их хааны онгон олдох юм бол Казахстан улс цэцэглэн мандаж, авлига, хээл хахууль устан, шударга нийгэм цогцлох ёстой аж. Тэр байтугай Чингис хаан тэдэнд өөрийгөө казах хүн гэж хэлсэн гэнэ. “Би энэ газарт хэвтэж байна. Намайг газар дээр гарга. Би монгол хүн биш, кият овгийн казах. Эцэг эх маань казах, эхнэр қонырат овгийнх” гэж Их хаан хэлсэн хэмээн Гулжанар сэтгүүлчдэд ярьсан.
Сэтгүүлчид мэдээж Чингисийн онгон гээд байгаа газарт очиж үзсэн. Тэнд 12 метр хэртэй гүнд хонгил ухсан харагджээ. Дотроо рашаантай. Хонгилийн хананд "Х16", "2017" гэсэн бичигтэй. “Доголон Төмөр хааны бунханыг нээхэд Дэлхийн II дайн эхлэсэн. Яагаад гэвэл засгийн газраас зөвшөөрөл аваагүй юм. Харин Чингис хааны бунханыг нээхэд тийм зүйл болохгүй. Учир нь Чингис хаан өөрөө Назарбаеваас зөвшөөрөл хүсч байгаа” гэж Сман ярьсан. Назарбаев хурдхан ирээд зөвшөөрөл өгчихвөл тэнд зочид буудал, музей, ресторан барьж, Казахстаны аялал жуулчлалын брэнд бий болох гэнэ.
2015 онд Ерөнхийлөгч Н.Назарбаевийн санаачилгаар Казахстан улсын 550 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ үеэр тус улсын эрдэмтэн Нурлан Мынбаев Чингис хааныг казах хүн байсан гэдгийг судалгаагаар батлаж, монгол гэдэг нь казах хэлний  "Мәнгi ель" мөнхийн ард түмэн үгнээс гаралтай гэж зарлаж байв. Мөн түүхч Ерхан Мажик “Түргийн ертөнц түүхийн нэгдсэн сурах бичиг гаргахаар бэлтгэж байна. Энэ сурах бичигт Чингис хааныг казах гэж оруулахын тулд бид бүх хүчээ дайчлан ажиллах ёстой” гэж хэлж байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
4 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.02.27 59.153.114.231

Хасаг новшнууд бугдээрээ ухээсэй

0 Хариулах


Зочин 2021.08.31 192.82.78.89

Казахуудыг бугдийг нь зайлуулах хэрэгтэй

0 Хариулах