Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

АВТОБУСААР байнга зорчдог хүмүүсийн л ойлгох 22 мэдрэмж

Хэн ч автобусанд зорчиж болно. Бас ямар ч үнэр гарч мэднэ.


Та өдөр тутамдаа ямар тээврийн хэрэгсэл ашигладаг вэ? Хэрвээ нийтийн тээвэр тэр дундаа автобусаар зорчдог бол доорх мэдрэмжийг ойлгох нь гарцаагүй. 

1. Гэрлэн дохио хүлээх зуур таны суух автобус буудлаас хөдөлж байх үеийн харууслыг үгээр илэрхийлэшгүй. Аз л таардаггүй юм бол дараагийн автобусыг 10-20 минут “зоолттой” хүлээнэ гээд боддоо.

2. Тэр олон автобус дундаас зөвхөн таны суух автобусанд буудал дээр байсан хүмүүсийн 90 хувь нь суухаар гүйлдэх үе.

3. Хичээл, ажил тарах үеэр автобусандаа багтаж сууна гэдэг жинхэнэ “алаан байхгүй юу”.

4. Хэн ч автобусанд зорчиж болно. Бас ямар ч үнэр гарч мэднэ. Бүх зүйлд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү.

5. Хааяа замын дунд автобус гэнэт зогсоно. Хэрвээ та эрэгтэй бол дайчилгаанд өртөх л болно.

6. Автобусанд дарааллаараа орох мөчид кондуктор “Хурдан сууцгаа, хойшоо хангалттай зай байгаа шүү” гэж зандрах мөч.

7. Хэрвээ та “U-money” картгүй бол автобусны төлбөр болох 500 төгрөгийн эрэлд гарна.

8. Огцом зогсолт! Өнхөрч унаагүй бол өөрийгөө азтайд тооц.

9. Жолооч хөдлөх цаг болоогүйг дуулгаад, хэтэрхий удаан буудал дээр зогсох нь зорчигчдын уцаарыг барна.

10. Яг таг 500 төгрөгөө бэлдэж чадаагүй үедээ 1000 төгрөг хийж хариултаа хэн нэгнээс авах шаардлага гарна. Гэхдээ таны авсан хариулт 500 төгрөг хүрэх үү? Энэ бас л асуудал шүү. 

11. Наашаа ч үгүй цаашаа ч үгүй чихэлдэж явах үед хоёр өндөр хүний дунд “хавчуулагдах” нь бүр ч хэцүү.  

12. Автобусанд л “мэргэжлийн” халаасны хулгайчид бий. Тэдэнд хэтэвч, гар утсаа алдалгүй буухын тулд танд дээд зэргийн сонор, сэрэмж хэрэгтэй. 

13. Хэн нэгний эд зүйлийг хулгайлж байхыг харвал яахаа мэдэхгүй, нүдээрээ дохио өгөх мөч. 

14. Өвлийн улиралд ихэнх автобусны цонх зүгээр л цантсан шил. Та буудлаа андуурахгүйн тулд хэн нэгнээс лавлах хэрэгтэй. Эсвэл маш мэдрэмжтэйгээр хаалга руу дөхсөн нь дээр.

15. Зам түгжрэлгүй үед жолооч хурдалж, “нисдэг автобус”-аар зорчих мэт сэтгэгдэл төрнө. Гэхдээ ингэж хурдлах тохиолдол маш ховор.

16. Автобусанд том, түнтгэр үүргэвчтэй орох, эсвэл том үүргэвчтэй хүний араар зөрнө гэдэг хамгийн том бэрхшээлүүдийн нэг. Тэвчээргүй хүнд бол үүргэвч нь хэрүүлийн алим л гэсэн үг.  

17. Залуу хүнд автобусны арын суудал хамгийн баталгаат суудал. Тэнд суусан л бол буутлаа хэн нэгэнд “булаалгуулахгүй”.

18. Хөгшин, жирэмсэн, хүүхэдтэй зорчигчдод сэтгэл гарган, суудлаа тавьж өгөхөд “Баярлалаа” гэсэн үг сонсохгүй бол суудлаасаа боссондоо харамсаж ч магадгүй.

 

19. Жолоочийн сонгосон зохиолын дуу эсвэл моторын тос, хэвийн боовны тухай эцэс төгсгөлгүй хошин шторк сонсох үед хэлэх ч үг олдохгүй. Нас насны, олон төрлийн сонирхолтой хүмүүс зорчиж байгааг мэдэрдэг ч болоосой. 

20. Хэрвээ та автобусны байнгын үйлчлүүлэгч бол “Машинтай ч болоосой” гэж цөөнгүй удаа бодсон нь гарцаагүй. 

21. Карт уншигчынх нь чанга дуутайг яана. “Хөнгөлөлттэй зорчигч”, “Оюутан” гээд л.

22. Эцэст нь автобусны зорчигчдод “зовлон” их ч түгжрэлтэй үед зорьсон газраа таксигаар явснаас хурдан очих магадлалтай. Учир нь бүх автобус нэгдүгээр эгнээгээр зорчих давуу эрхтэй шүү дээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.