Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ч. Ганхуяг, Л. Наранбаатар, Б. Баяр нар Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргажээ


Иргэн Ч. Ганхуяг, Л. Наранбаатар, Б. Баяр нар Санхүүгийн зохицуулах хороонд “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанитай холбоотой хүсэлт гаргажээ.Тэд “Эрдэнэс таван толгой”-г хувьцаат гэдгийг онцлоод, тус компанийн хувьцааг эзэмшигч өөрийн үнэт цаасаа чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй гэжээ. Гэхдээ бодит байдал дээр хувьцаа эзэмшигчид өөрийн хувьцаагаа захиран, зарцуулах эрхгүй байгааг тайлбарласан байна. Тиймээс “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцаа эзэмшигчдэд хуульд заасан эрхийг нь эдлүүлэхийн тулд арга хэмжээ авч өгөөч гэсэн хүсэлт Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан байна. 

Хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНД

ЭТТ-н талаар хүсэлт гаргах тухай

Эрдэнэс-Тавантолгой хувьцаат компани (цаашид ЭТТ ХК гэх)-йн тухай

Эрдэнэс-Тавантолгой төсөл 2010 оны 8 дугаар сарын 27-нд хэрэгжих эхлэл тавигдаж, уурхайн ажил албан ёсоор эхэлсэн байна. Ингэснээр Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий ЭТТ ХК Монгол Улсын Засгийн Газар (цаашид “МУЗГ” гэх)-ын 2010 оны 272 дугаар тогтоолын дагуу “ ... 1 ЭТТ ХК-ийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулсан” бөгөөд уг тогтоолын “... 3.1-т ЭТТ ХК-ийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах, 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах...”-аар заасан бөгөөд Монгол Улсын иргэн бүр мөн МУЗГ-аас тогтоосон шалгуурыг хангасан компани, нөхөрлөл, хоршоо нь ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигч болох үндэс тавигдсан билээ.
 
ЭТТ ХК ба Компанийн тухай хууль (1999 он):
 
ЭТТ ХК-ийг байгуулах үед мөрдөгдөж байсан Компанийн тухай хууль (1999 он)-ийн 4 дүгээр зүйлд “4.1 Нээлттэй буюу хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ”, 4.4 Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид өөр хоорондоо тохиролцсоны үндсэн дээр хувьцаагаа захиран зарцуулах эрхээ харилцан хязгаарласан гэрээ байгуулж болно ...”-д хамаарах тул энэхүү хуулийн дагуу
 
(i)                 ЭТТ ХК нь Нээлттэй буюу хувьцаат компани бөгөөд;
(ii)               Энэхүү компанийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшиж байгаа хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй байна.
 
ЭТТ ХК ба Компанийн тухай хууль (Шинэчилсэн найруулга 2011 он):
 
(i)                 Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Компани, түүний хэлбэрийг зааж өгсөн бөгөөд 3.6 “Хувьцаат компани нь нээлттэй болон хаалттай гэсэн төрөлтэй байна” хэмээн өөрчилсөн ч одоогийн байдлаар ЭТТ ХК нь дүрэмдээ өөрчлөлт оруулж аль хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаагаа заагаагүй байна.
 
(ii)               ЭТТ ХК-ийн чиг үүргээс харвал КтХ-ийн 3.8-д “Хаалттай хувьцаат компани” гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компани” хамаарч байна. Мөн 4 дүгээр зүйл Хувьцаат компани 4.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ”-ээр байхад өнөөдрийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа захиран зарцуулах эрхгүй байна.
 
Хувьцаа эзэмшигчийн зүгээс ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийнхээ  дагуу  “Бусад хувьцаа эзэмшигч аж ахуй нэгжүүдийн нэр, оршин суугаа газрын хаяг, түүний эзэмшлийн хувьцааны тоо зэргийг агуулсан бүртгэлийг шаардан гаргуулах тухай” хүсэлтийг доорх байгууллагад өгсөн боловч бидний хүсэлтэнд шууд хариулаагүй байна. Хавсаргасан хариуг харна уу.

•       Иймд Санхүүгийн зохицуулах хороо нь “санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага”-ынхаа хувьд ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчийн хуульд заасан “Хувьцаа эзэмшигч нь .. Өөрийн эзэмшиж байгаа хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрх, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, мэдээлэл авах, өөрийн эзэмшлийн хувьцааг компани эргүүлэн худалдаж авахыг шаардах, дүрмээр хязгаарлаагүй бол бусад хувьцаа эзэмшигчдэд хувьцаагаа санал болгохгүйгээр, тэдний саналыг харгалзахгүйгээр хувьцаагаа захиран зарцуулах эрх болон бусад эрхийг” хэрэгжүүлэх эрхийг хангаж өгнө үү.

Хүндэтгэсэн,

Ч. Ганхуяг                              Л. Наранбаатар                                  Б. Баяр

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
6 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
4
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.