Хайх зүйлээ бичнэ үү

мин

Монгол судлалын үндэсний зөвлөл хуралдав

2016 оны тайлан, 2017 оны төлөвлөгөөний төслөө танилцуулав.


Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн хурал болж, монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны 2016 оны тайлан, 2017 оны төлөвлөгөөний төсөлтэй танилцлаа.

Монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, монгол судлалын бааз суурийг бэхжүүлэх, залуу үеийг бэлтгэх болон монгол судлалыг сурталчлах хүрээнд нэлээд олон ажил хийхээр төлөвлөжээ.

Төлөвлөгөөг боловсруулахад нээлттэй байх зарчмыг барьж, тус зөвлөлд ирүүлсэн төсөл, зохион байгуулах хурал, үйл ажиллагааны саналыг жилийн туршид хүлээн авдаг байна. 

Гадаадын нэр хүнд бүхий их, дээд сургууль дахь Монгол судлалын үйл ажиллагааг дэмжиж, санхүүжилт олгох, залуу монгол судлаачдын зуны сургалт, “Монголын түүх судлалын өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол түүхэнд холбогдох архивын баримт, сурвалж бичгийн өв” олон улсын хурал, Монгол ба Алтай судлалын олон улсын хурал зэрэг арга хэмжээг энэ онд  зохион байгуулна.

Мөн “Монгол судлалын шилдэг өв” цуврал төслийн хүрээнд Ш.Бира, Ц.Дамдинсүрэн нарын эрдэм шинжилгээний бүтээлийн бүрэн эмхэтгэл гаргах юм байна. “Монгол судлалыг дэлхийд хөгжүүлэх бодитой ажлыг дэмжих ёстой” гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр онцоллоо. 

Монгол судлалын үндэсний зөвлөлөөс санхүүжүүлж 2016 онд хэвлүүлсэн “Монголын соёлын өв” цуврал боть зэрэг бүтээлийн дээжээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Өчигдөр
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
8 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
11
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.