Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дүрвэгсдийн бодит амьдралыг харуулсан сомали найрагчийн “ГЭР” шүлэг

Яруу найраг бидэнд хэн нэгний амьдралын туршлагаар дамжуулан аливааг өөр өнцгөөс харахад тусладагаараа онцлогтой.


Шүлэг, яруу найраг гэдэг энгийн нэг өчил, хүлцэл, эсвэл чимэг биш юм. Яруу найраг бидэнд хэн нэгний амьдралын туршлагаар дамжуулан аливааг өөр өнцгөөс харахад тусладагаараа онцлогтой.  

Сомали-Англи гаралтай зохилч, яруу найрагч Варшан Шаир 20-оод наснаасаа дүрвэгсэд, нүүдлийн тухай бичиж эхэлжээ. 

“Гэр” шүлэгт хүчирхийллээс зугтаж гэрээсээ дайжиж буй тухай өгүүлнэ. Шэирийн авъяас чадвараас гадна энэхүү шүлэг орогнох газар хайгчид эх орноосоо эдийн засгийн шалтгаанаар дүрвэдэг, эсвэл тийм мэт харагддаг ч гол шалтгаан нь эдийн засийн асуудал биш гэдэг маргааны хариулт болж  чадах учраас энэ шүлэг өндрөөр үнэлэгдээд байна.

Европт нэвтрэхээр завдсан Сирийн ихэнхи иргэн айдас дунд тэдэнд үүнээс ямар нэг сонголт үгүй мэт байдалд байна. Хэрэв уншигч та зураглалт шүлэг сонирхдоггүй бол энэ шүлгийг уншихийг зөвлөхгүй. Гэсэн ч бодит дүр зургийг харахад бэлэн бол заавал уншаарай.

ГЭР

Хэн ч гэр нь аварга загасны аманд ороогүй бол

Хаяж явахгүй

Хот бүхэлдээ сүйрэхийг харсан хүн л

Хилийн зүг гүйнэ

Хөршүүд чинь чамаас хурдан гүйж

Хоолойдоо цус амтлан урагшилна

Хичээлдээ хамт явж

Хуучин үйлдвэрийн ард халуунаар үнссэн хөвгүүн чинь

Харин одоо өөрөөсөө том буу барьсан байна

Гэртээ үлдэхийн аргагүй болоход үед л

Гарах болно чи тэндээс

Гэр биднийг аргамжихаас нааш

Гэсэрч тэд зугтахгүй

Хөл доор гал

Хэвлийд халуун цус

Хүссэн зүйл чинь энэ биш

Хоолойд хурц илд тулгах мэт аргагүй байдалд

Хэдий төрийн дуулал аманд аялагдах ч

Онгоцны буудлын угаалгын өрөөнд пасспортоо урж хаяхдаа

Орилж уйлмаар, цурхирмаар болно

Оройтсон гэдгийг ухааруулна, гэртээ харихад

Усан дээр газраас аюултай байсан бол

Уралдаж тэд хүүхдээ завин дээр гаргахгүй гэдгийг

Ухаарах хэрэгтэй

Алгаа улайстал

Ачаан дор дарагдан

Галт тэргэнд суухгүй

Ачааны машин дээр өдөр шөнийг өнгөрөөж

Аялалын урт хугацаанд сонингийн цаас идэж

Аргацааж явахыг хэн ч хүсэхгүй

Аялалаас ч илүүтэй нь гэвэл

Хашаанаас дүүжлүүлж

Хатгуулж чичүүлж, цохиулахыг

Хэн ч хүсэхгүй

Өрөвдөм

Дүрвэгсдийн орогнох газар

Тарчилж байснаас

Шоронд байсан нь дээр

Шалтгаан

Шорон хаа сайгүй гал гарах хотоос аюулгүй

Шоронгийн нэг харгалзагч

Аав шиг чинь харагдах ч

Араатан шиг

Ачааны машины ачигчаас дээр санагдана

Хэн ч үүнийг хүсэхгүй

Хэн ч дуртай байхгүй

Хэн ч тэвчихэд хэцүү

Гэртээ харь харлагсад аа

Дүрвэгсэд

Бохир заваан цагаачид

Орогнох байр хайгчид

Орныг минь цөлмөж байна

Хар савраа тат

Хачин үнэртдэг та нар

Зэрлэгүүд

Өөрийн орныг хөмөрч цөлмөсөн

Өрөөлийн гэрийг ч мөн тэгэхийг хүсч байна

Хатуу ч гэлээ энэ үгс

Хөлний чинь завсар байх 14 эрээс

Доромжлол чулуу, яснаас

Хүүхдийн чинь бие хэсэг болж хуваагдахааас

Хамаагүй дээр

Харихыг би хүсч байна

Харин гэр минь аварга загасны аманд

Хөнөөлт бууны хонгио болжээ

Гэр чамайг эрэг дээр тогтоохгүй бол

Гэр чамд битгий яв гэж хэлээгүй бол

Хувцсаа үлдээж

Халуун цөлөөр мөлхөж

Хязгааргүй далайг гаталж

Живж

Аврагдаж  

Өлсөж

Гуйж

Бардам зангаа мартсан ч

Амьд гарах хамгаас чухал

Хөлс асгарам хоолойгоор чихэн дээр

Яв

Эндээс зугт

Би юу болж хувирснаа мэдэхээ байсан

Гэсэн ч надаас өөр хаана нэгтээ 

Гарцаагүй аюулгүй

Гэж хэлэх хүртэл

Хэн ч гэрээсээ явахыг хүсэхгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
20
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.