Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

АНУ-ын гааль дээр хураагдсан адууны засааны тухай гаднынханы бичсэн 21 сэтгэгдэл

АНУ-ын гааль дээр хоёр монгол эмэгтэйн ачаанаас жүүсний саванд нуусан адууны мах, адууны засаа байсныг илрүүлсэн тухай мэдээ дэлхийн томоохон хэвлэлүүдээр шуугиан тариад байна.


Өнгөрсөн сарын 29-ний өдөр АНУ-ын Вашингтоны Дюльс олон улсын нисэх онгоцны буудлын ажилчид Монголоос ирсэн хоёр эмэгтэйн ачаанаас адууны мах болон адууны засаа илрүүлж устгалд оруулсан байна. Энэ тухай өчигдрөөс “The Guardian”, “Huffington Post”, “ABC2 News” зэрэг барууны томоохон хэвлэлүүдээр шуугиж эхэлсэн юм. Хэргийн гол учир нь тус хэвлэлүүдээр “Horse Genitals” буюу адууны эрхтэн хэмээн тайлбарлаж байгаатай холбоотой. Энэ тухай гадныхан янз бүрээр хүлээн авч сэтгэгдлээ илэрхийлж байгаа нь харагдсан. Тэдгээрээс олон хүнийг төлөөлсөн онцлох 21 сэтгэгдлийг орчуулан хүргэе.

1.Монгол хоолны газруудаас холуур яв.

2. Наад хоёр эмэгтэй чинь адууны эрхтнээс өөр юуг амандаа хийж байгаа бол??

3. Миний бодлоор хүмүүс янз бүрийн л зүйл иддэг. Энэ мэдээнд дурдсанаар адууны эрхтнийг эмчилгээний зориулалтаар ашиглах зорилготой байсан гэсэн байна шүү дээ. Ямар өвчинд сайн байдаг юм бол доо?

4. Манай улсад алуурчид, хүчирхийлэгчид, харин одоо адууны эрхтэн орж ирж байна.

5. Ийм явдлууд гараад байгаа болохоор л гаднаас орж ирж байгаа амьтдын шалгалт, үзлэгийг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Ялангуяа Хойд болон Өмнөд Солонгосоос аврагдаж ирсэн нохойнууд. Зарим оронд ийм зүйлийг зөвшөөрдөг л юм байгаа биз. Бодлогоо цаашдаа битгий сулруулаарай Трамп. Бусад нь рацизм гэж хүссэнээрээ орилж л байг.

6. Хэрвээ чи чинжүү, сонгино болон амтлагчийн үнэртэй хоолны мухлагт ороод аварга том адууны эрхтэнтэй сэндвичийг идэж үзээгүй бол дэлхийн хамгийн тасархай махыг амтлаж үзээгүй гэсэн үг. Үүнийг амандаа хийгээд яг залгих агшинд ямар сайхан амт амтагддаг гээч... Та нар Google-ээс  адууны эрхтний анагаах ухааны тухай хайгаад үзээрэй.

7. Тэд үүнийгээ наашаа авч ирэх гэж оролдох хэрэггүй байсан юм. Гэхдээ тэд эх орондоо иддэг хоол нь энэ шүү дээ. Хэрвээ би Монголд байсан бол хоолны газрын меню дээр нь адууны мах байх л байсан. Харин би идэх байсан эсэхээ мэдэхгүй юм.

8. Би: Өнөөдрийн онцгой зоог юу вэ?

Монгол зөөгч: Ммм... Адууны эрхтэн

9. Гадаадад бидний иддэгээс тэр өөр зүйл олон байдаг гэдэгт би итгэлтэй байна.

10. Хэн тэрийг хараад “Энэ адууны эрхтэн байна” гэж мэдсэн юм бэ гэдэг нь надад их сонирхолтой байна.

11. Хэрвээ чи адууны эрхтэнг эмчилгээнд ашиглаж байгаа бол эмчилгээгээ дуустал эх орондоо бай л даа. Ямар өвчинг ийм зүйлээр анагаадаг юм бэ?

12. Магадгүй тэр хүмүүс Монгол ресторан нээх гэж байсан байх.

13. Энэ яагаад хориотой гэж. Ер нь хэнд хамаатай юм бэ?

14. Мах л бол мах

15. Энэ бол та нарын иддэг түргэн хоол, шарсан хавирга. Ийм болохоор л би түргэн хоол иддэггүй юм.

16. Энэ Америкийн хуулийг зөрчиж байгааг тэд өөрсдөө мэдэж байсан. Жүүсний хайрцганд нуусан байгаа биз дээ.

17. Энэ бол Өрнийхөний Америкчуудаас ялгарах нэг ялгаа. Тэд ийм зүйл идэхийг хүсэж байгаа бол юу нь тийм буруу байгаа юм? Гол нь үүнийгээ тээвэрлэхдээ ариутгаж, цэвэрлэсэн үү л гэдэг байна.

18. Үүнийг “Declaration Form” гэдэг юм, тэнэгүүдээ. Үүнийг ашиглаж сур. Би хувьдаа үүнийг үнэхээр ой гутам явдал гэж бодож байна. Хууль бусаар жүүсний саванд адууны эрхтэн оруулж ирнэ гэнэ ээ? Та нар хууль зөрчиж байгаагаа мэдэж байсан байна шүү дээ.

19. Би энэ явдлыг Монголын BBQ хоолны газруудын учир битүүлэг мах гэж нэрлэнэ.

20. Би лав тэр дотор нь хар тамхи байсан уу, үгүй юу гэдгийг шалгах байсан.

21. Маш олон оронд адууны мах идэх нь түгээмэл явдал. Үнэн хэрэгтээ, иймэрхүү орнуудын махнууд их органик байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
1
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.