Цагаан сарын онцгой зочдод зэхэх гайхалтай 21 бэлэг


  |     2017-02-18 22:27   |     16581
  2017-02-18 22:27   |     16581

Үйл явдлаар дүүрэн их хотын завгүй хэмнэлд айлчлан ирж буй Цагаан сарын баяр улам ч хөг нэмлээ. Хүндэт зочдынхоо сэтгэлд нийцэх бэлэг сэлт базаан айл бүр завгүй. Цагаан сар бол монголчуудын хувьд бэлгэ дэмбэрэл, учрал ерөөл шингэсэн тун ч сайхан баяр. Жилийн жилд олон зочдын алга тэнийлгэдгийн дотор онцгойлон хэн нэгэнд бэлэг бэлдэх учир жанцан шинээр ургаж байдгаараа Цагаан сар онцгой. Дэлгүүр хоршоодод түм түжигнэж буй энэ “халуухан” өдрүүдэд худалдааг илүү ухаалаг, сонголтыг тун ч мэргэн байлгах зорилгоор бид хэрэглэгчдийн хамгийн их анхаарлыг татдаг “Имарт” дэлгүүрийг зорьсон юм.

Ах захаа хүндлэн дээдэлдэг уламжлалаар азай буурлууддаа эрүүл энхийг хүсэн ерөөсөн бэлэг Цагаан сараар заавал бэлддэг нь энэ цагийн монголчуудын үр хойчдоо өвлүүлэх нандин соёл билээ. 

Хүн орхоодойн бэлдмэл

Найрлагадаа 6 жил ургасан улаан хүн орхоодой, улаан чавга, lycium chinense, Dong quai зэрэг ховхор нандин зүйлсийг агуулсан эрүүл хүнс. "Имарт" дэлгүүрт хүн орхоодойн олон төрлийн бэлдмэлээс гадна хүнсний нэмэлт тэжээл сайн чанарын амин дэмүүд байна. Эдгээр нь азай буурлууддаа барих ачлалт үрсийн бэлгийн хамгийн дээд сонголт болно.

Үнэ: 49800-79900₮

Бяцхан үрс бол өөрсдөө маш том бэлэг. Ийм том зочдоо Цагаан сараар юугаар мялаахаа Та шийдэж ядан байна уу?

Хүүхдийн орны бүтээлэг 

100 хувийн цэвэр даавуун нэхмэл энэхүү бүтээлэг нь хүүхдийн эмзэг булбарай арьсанд маш таатай мэдрэмж төрүүлэх бөгөөд ор бүтээхээс гадна дулааны улиралд хүүхдийн хөнжил, гадаа салхилах үед өлгийн зориулалтаар ч ашиглана. Гоёмсог хөх, ягаан туузаар эмжсэн. 

Үнэ: 53800₮

Хүүхдийн халбага, сэрээ 

Багачуудын хайртай хүүхэлдэйн киноны сахилгагүй Поророгийн дүрс бүхий энэхүү халбага, сэрээг зэвэрдэггүй ган материалаар хийсэн тул эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэгт нь 100 хувь итгэж болно. Ган эдлэл гэдэг түгээмэл зарагддаг хуванцар зүйлтэй адил толбо болон зураас үүсэхгүй тул дүүтэй болоход нь шилжүүлсэн ч чанараа хадгална. Пороротой хамт байхад хүүхэд тань хоолондоо дурлах нь дамжиггүй ээ.   

Үнэ: 11000₮

Эксковатор тоглоом  

Хөвгүүд том машин жолоодох гэж яарч байгаа даа. Уул уурхайн энэхүү аварга том шанагат эксковатор хөвгүүдийн гарын аяыг даах сайн чанарын хуванцар эдээр бат бөх хийгджээ.

Үнэ: 21800₮

Охидын “шилэн” трико

Охидын хувцаслалтын хамгийн дэгжин шийдэл бол мэдээж “шилэн” трико. Томчуудынхаас ч ганган гэж мэдээрэй. Сарнай хээтэй, судалтай, торон гээд маш загварлаг. Цагаан, ягаан, улаан, цэнхэр, хөх, ногоон, хөх ягаан гэсэн өнгөний сонголттой. Польшийн “Fiore” брэнд.  

Үнэ: 7900-9900₮

Амьдралынхаа ханийг эцгийнхээ гэрийн босгоор анх алхуулах ерөөлт өдрийг залуу хосууд Цагаан сараар товлох нь түгээмэл. Тиймээс Та шинэ хүргэн, эсвэл бэрдээ аз жаргал зөгнөсөн бэлэг зэхэхдээ баяртай байх биз ээ. Энэ жилийн цагаан сараар айлчлан ирэх шинэхэн худууддаа ч мөн гараа гарган бэлэг бэлдэж байгаа айлууд анхаарлаа нааш хандуулна уу.

Цайны сет шаазан

Зургаан аягатай, өндөр гүцний энэхүү хослолыг гар аргаар үйлдвэрлэснээрээ давтагдашгүй. Буцалсан ус, цайг уг гүц рүү шууд юүлэхэд цэвэр шаазан материалтай гүц, аяганаас химийн бодис үл ялгарах экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Гүц болон аяган дээрх ягаан цэцэг нь хайр дурлал, чин сэтгэл, амар амгаланг бэлгэджээ.  

Үнэ: 41300₮

Ган халбаганы ком 

“Имарт” дэлгүүрийн нэрийн брэнд болох “No brand” хийцийн 5 ширхэгтэй, зэвэрдэггүй ган халбага.

Үнэ: 12800₮

Ган халбага, савхны ком

“Имарт” дэлгүүрийн нэрийн брэнд болох “Loving home” хийцийн 10 ширхэгтэй, зэвэрдэггүй ган халбага, савхны ком  

Үнэ: 48000₮

Дессерт халбага  

Тэр бүр өөртөө зориулан худалдаж аваад байдаггүй ч, айл гэрт зайлшгүй    хэрэгцээтэй дессертийн халбагыг бэлэглэвэл өгсөн, авсан энэ тохиол хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж болон үлдэх нь дамжиггүй. 

Үнэ: 18800₮

Усны ган сав 

1.9 литрийн багтаамжтай, буцалсан ус шууд юүлэхэд эрүүл мэндэд сөрөг үйлчилгээтэй бодис үл ялгарна. Хийц загвар дэгжин, гал тогооны өрөөнд тансаг төрх нэмэх усны ган данх.

Үнэ: 23500₮

Жолооны хүрд

Сайн чанарын лидэрин материалтай. Гар үл халтирах товгор хийцтэй. Автомашины     салоны өнгө болон өөрийн сонирхлоор сонгох олон өнгө, загвартай. 

Үнэ: 35800₮ 

Ханын цаг 

“Loving home”, “No brand” брэндийн модон хүрээтэй ханын цагнууд өнгө, загварын өргөн сонголттой. Энд үзүүлсэн цаг орчин үеийн залуусын амьдралын хэв маягийг илэрхийлсэн өвөрмөц шийдэлтэйгээрээ онцлог. Цаг хугацааг алт хэмээн дээдлэн үзэх болсон өнөөгийн нийгэмд цаг нь бэлгэ дэмбэрэлтэй, үнэ цэнтэй бэлэгт тооцогдох болжээ. 

 Үнэ: 22800-59800₮

Дэр  

Хайр сэтгэлтэй хосод дэр бэлэглэх нь ирээдүйн амьдралд нь сайн сайхныг хүссэн, хамгийн ойр дотнын мэдрэмж төрүүлэх үнэхээр сайхан бэлэгт тооцогддог. “No brand”-ийн 50*70 см-ийн хэмжээтэй, даавуун гадартай энэхүү дэр таны хүргэн, бэрийн сэтгэлийг дор нь уяраах шидтэй. 

Үнэ: 16800₮
  

Орны бүтээлэг

“Loving home” брэндийн орны бүтээлэг хамбан гадартай, дотроо хөвсгөр цагаан эдээр зөөллөсөн тул маш тансаг бүтээгдэхүүн юм. Саарал, цэнхэр, ягаан өнгийн сонголттой бөгөөд аль ч өнгө нь өрөөнд тохь тухаас гадна, дулаан мэдрэмж нэмнэ.

Үнэ: 79800₮  

Зургийн жааз

“Loving home” брэндийн зургийн жааз 3*5-11*14 см-ийн хэмжээтэй, модон хүрээтэй. Хүний амьдралын аз жаргалтай, дурсамжит агшнуудыг хадгалан үлдэх гэрэл зургуудаараа гэр, албан өрөөгөө чимэхэд жааз тун чухал. Та эдгээрээс бэлгээ сонговол тэд баярлана даа. 

Үнэ: 8800-22800₮ 

Гар нүүрний алчуурын Bear сет 

100 хувь даавуун энэхүү гар нүүрийн алчуур ус сайн шингээхээс гадна зөөлөн нягт чанараараа эдлэхэд маш аятайхан. Ийм бэлэг ямар ч насны хүнд хайр хүндэтгэлийг илэрхийлж чадна.   

Үнэ: 34800₮

Бактерийн эсрэг нүүр гарын алчуур 

“Бактерийн эсрэг” гэдгээрээ онцлог. Гар нүүр арчсаны дараа чийгтэж норсон үедээ ч, эсвэл орчны бактер алчууранд наалдсан тохиолдолд ямар нэг халдвар тээхээс сэргийлсэн тусгай технологиор үйлдвэрлэжээ.  

Үнэ: 9800₮ 

Ор, дэрний даавуу  

Залуу хосууд болон гэрлэсэн хүмүүсийн хувьд үнэхээр нандин бэлэг болно. Орны даавуун дээрх хээ угалз аз жаргал, урт удаан амьдралыг бэлгэджээ. 

Үнэ: 97800₮ 

Будаа агшаагч 

“No brand”-ийн будаа агшаагч БНСУ-ын зах зээлд маш эрэлттэйд тооцогддог. Үнэ хямд ч чанараараа хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бүрэн олсон бүтээгдэхүүн тул Цагаан сарын онцгой бэлгийн жагсаалтад зайлшгүй нэрлэгдэх эрхтэй. 

Үнэ: 44900₮

Сахлын машин

Braun M30 загварын сахлын машины ир илүү өргөн учир нямбай хусахад хялбар болсон. Өөр чиглэлд ургасан сахлыг ч түүх технологийг шингээсэн давуу талтай.

Үнэ: 84900₮

Ус буцалгагч

Loving home брэндийн 1,5 литрийн багтаамжтай ус буцалгагч. Ган материалаар доторлосон учраас үл зэврэх сайн талтай.

Үнэ: 79900₮ 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

3 сэтгэгдэлтэй

  • zochin   [66.181.190.193]
      2017-02-21 21:14
    yumnuud n ysn vnetei yumbe

  • zochin   [112.72.2.106]
      2017-02-21 11:26
    Emartiin reclam l bnshd hha

  • Jojin   [112.72.6.42]
      2017-02-21 12:15
    Uu tiimvv, medeeguishdee :P

“Гэрэг Lifestyle” сэтгүүлээс заавал унших 5 нийтлэл

“Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа.

  2018-06-15 09:45

“Оршихгүйгээр оршихуй” номоос онцлох эшлэлүүд

Энэхүү номоос онцлон уншигч танд эшлэлүүдийг хүргэж байна.

  2018-02-06 07:26

"Гэрэг" сэтгүүл: 2017 оны НӨЛӨӨ БҮХИЙ 50 ХҮН-тэй танилц

“Гэрэг” сэтгүүл хоёр дахь жилдээ оны нөлөө бүхий 50 хүнийг нэрлэлээ. Нийгэмд эерэг болон сөргөөр нөлөөлсөн улс төр нийгэм, соёл урлагийн зүтгэлтнүүдийг тодруулж, тухайн хүмүүсийг ямар учраас “нөлөө бүхий” хэмээн тодорхойлсноо хөрөг таталбараар тайлбарладаг билээ. Нөлөө бүхий 50 хүний намтрыг бичсэн нь ихэвчлэн тухайн хүнийг сайн мэддэг, эсвэл ойр ажиллаж байсан хүмүүс, эс бөгөөс олонд танигдсан нийтлэлчид юм.

  2017-12-26 09:08