Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Солонгосын нохойн махан хоол

Солонгосчууд нохойн махыг халууны улиралд иддэг.


Өнгөрсөн оны 12 дугаар сард Өмнөд Солонгосын нохойн махны том захын нэг “Моран” хаагдсан нь амьтан хамгаалагчдад тун баяртай мэдээ байлаа.

Энэ зах дээр жилд 80 мянган нохой зарагдаж, тус улсын нохойн махны зах зээлийн 33 хувийг бүрдүүлж байв. “Моран” зах нь нохойг дүүжилж, тог цохиулж, зарим үед үхтэл нь зодолдуулах зэрэг харгис аргаар нядалдаг газар байлаа.  

Солонгосчууд нохойн махыг яг хэзээнээс хэрэглэж ирсэн нь тодорхойгүй ч “Гурван улсын үе”-д  (НТӨ 57-668 он) хэрэглэж байсан талаар дурдсан байдаг. Эрт дээр үед нохойн махан хоолны маш олон жор байдаг байсан ч орчин үед чанаж болон шарсан хоол, шөл хийдэг болжээ.

Сөүлийн нэгэн ресторанд нохойн махаар шөл хийж байгаа нь.

Солонгосчууд нохойн махыг халууны улиралд иддэг. Учир нь бүгчим халуунд нохойн мах идсэнээр хүч тэнхээ орж, эрүүл байдаг гэж тэд үздэг.

Өмнөд Солонгост жилд 100 мянган тонн нохойн мах хэрэглэдэг.

Нохойн мах худалдаалдаг 20 мянган дэлгүүр бий.

Нохойн мах нь Өмнөд Солонгост хэрэглээгээрээ Гахай, үхэр, тахиан махны дараа орж байна.

Ан амьтан хамгаалах байгууллагууд нохойн мах хэрэглэхийг эрс эсэргүүцдэг ч солонгосчууд “Үхэр, гахайг алж идэж болдог мөртлөө яагаад нохойг идэж болохгүй гэж” хэмээн эсэргүүцдэг.

2005 онд Өмнөд Солонгосын Засгийн газраас нохойг олон нийтийн өмнө нядлахыг хориглосон. Мөн дүүжилж алахыг зогсоосон ч яг яаж нядлах ёстойг заагаагүй байна.

Өвчтэй, золбин, эмнэлгийн туршилтад ашигласан нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглодог.

Нохойн махан шөл (пошинтан (보신탕; 補身湯), кэжангүк (개장국)) нь солонгос ардын хоолонд тооцогддог.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.11.29
Эрүүл хийгээд амттай өглөөний цай
2
2018.11.29
UB.LIFE-ийн туршилт: Та шоколад амтлаад орцыг нь ялгаж мэдэрч чадах уу?
3
2018.11.21
Амттанд дуртай хүмүүсийн мэдэхэд илүүдэхгүй “АМТТАЙ” 10 баримт
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
4
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.12.19 172.69.252.151

Тэгж алж идэснээс үхсэн минь дээр эс бөгөөс наад бүх номдоо надад өг

0 Хариулах