Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

65-аас дээш насныхан худал мэдээлэл шэйрлэх магадлал 7 дахин өндөр байна


Принстон болон Нью-Йоркын Их Сургуулийн судлаачид хамтран олон нийтийн сүлжээнд тархаж буй худал мэдээлэлтэй холбоотой нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Тэд 3500 орчим хүнийг хамруулж, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр шэйрлэсэн мэдээлэлд нь анализ хийсэн байна. 

Судалгааны үр дүн тэдний төсөөлж байснаас өөр байсан гэдгийг дээрх их сургуулийн эрдэмтэд онцлон хэлжээ. Учир нь олон нийтийн сүлжээнд худал, баталгаатай бус мэдээллийг шэйрлэхэд боловсрол, хүйс, улс төрийн үзэл баримтлалаас илүү тухайн хүний насны байдал нөлөөлж байгаа нь судлаачдын анхаарлыг татжээ. 

Судалгаанаас үзэхэд фэйсбүүк ашигладаг 65-аас дээш насныхан хуурамч мэдээллийг шэйрлэх магадлал 30-аас доош насныхантай харьцуулахад 7 дахин өндөр байжээ. Тодруулбал, судалгаанд оролцсон 65-аас дээш насны хүмүүсийн 11 хувь нь хуурамч мэдээллийг тогтмол шэйрлэж байсан бол 18-29 насныхны ердөө 3 хувь нь л энэ төрлийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд хуваалцжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.