Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бичлэг: Дэлхийн Цомын финал, Иран-Америк

Ийнхүү Ираны баг Дэлхийн Цомд найм дахь удаагаа түрүүлж, долоо түрүүлсэн ОХУ-ыг даван гарлаа.


Ираны Керманшах хотын Аятолла Хомейнигийн нэрэмжит цогцолборт чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн Цомын тэмцээн өндөрлөлөө. Дэлхийн шилдэг найман баг бөмбөрцөгт хэн нь хүчтэйгээ тодруулахаар хүч сорин өрсөлдсөн. Тэмцээний сүүлийн өдөр эхлээд хүрэл медалийн төлөө Турк, Азербайжан улсын багуудын барилдаан боллоо. Бүх шилдгүүдээ Иранд авчирч чадаагүй Туркийн баг тэмцээний голоор 61 кг-ын Чингисхаан Эрдоан нь гэмтэж, сэлгээний тамирчин байхгүй тул Азербайжаны баг таван оноо илүү барилдааныг эхлүүлсэн. Гэхдээ нэр нь томдсон Чингисхаан байгаад ч тэд Азербайжаныг ялахгүй байлаа. Дэлхийн аваргын медальт Якуп Гор л багтаа нэг ялалт авчирсан. Азербайжанчууд цалин мөнгөний асуудлаас болж, холбоотойгоо муудалцан, ажил хаялт зарлан, Дэлхийн Цомд оролцохгүй гэж байсан ч хүрэл медальтай нутагтаа харьсан. Риогийн олимпийн медальт, дэлхийн хошой аварга Гажи Алиев (65 кг) дөрвөн барилдаанд ялалт байгуулсан.

Финалын барилдаанд Амеикийн Дэвид Тейлор (86 кг) тодорсон. Ираны гол од, олимпийн аварга Хассан Язданиг шүтэн бишрэгчдийнх нь өмнө цэвэр яллаа. Хөлбөмбөгийн цэнгэлдэх мэт шуугилдаж байсан ордон чив чимээгүй болсон гэхээр иранчууд шоконд орсон нь ойлгомжтой. Энэ үед нутгийн эзэд эхний 4 барилдаанд ялаад байсан тул Тейлорийн ялалт финалыг сонирхолтой болгосон. Түүний дараа олимпийн аваргууд  Жордан Барроуз (74 кг) Пейман Ярахмадиг 3:2, Кайл Снайдер Амир Мохаммадиг 6:0 ялснаар тооны харьцаа ойртож ирсэн. Гэвч Риогийн олимпийн мөнгөн медальт Комейл Гассемиг АНУ-ын Нику Гваздовски ялж чадаагүй. Ийнхүү Ираны баг Дэлхийн Цомд зургаа дараалан, нийт найм дахь удаагаа түрүүлж, долоо түрүүлсэн ОХУ-ыг даван гарлаа.  
“Дэлхийн Цом 2017”
1. Иран
2. АНУ
3. Азербайжан
4. Турк
5. ОХУ
6. Монгол
7. Гүрж
8. Энэтхэг

Финал
Иран – АНУ 5:3

57 кг. Хассан Рахими  – Тони Рамос – 6:0

61 кг. Масуд Эсмаэльпур – Логан Стибер – 6:2

65 кг. Мейсам Назири – Фрэнк Молинаро – 5:4

70 кг. Мостафа Хоссейнхани – Жеймс Грин – 2:0

74 кг. Пейман Ярахмади – Жордан Барроуз – 2:3

86 кг. Хассан Яздани – Дэвид Тейлор – цэвэр ялсан

97 кг. Амир Мохаммади – Кайл Снайдер – 0:6

125 кг. Комейл Гассеми – Ник Гваздовски – 5:0

Хүрэл медалийн төлөө барилдаан
Азербайжан – Турк 7:1

57 кг. Георгий Эдишерашвили – Сезар Акгуль – 8:7
61 кг. Али Рахимзаде – Чингисхан Эрдоган – Эрдоан гарч ирээгүй
65 кг. Гажи Алиев – Сафа Аксой – 12:2
70 кг. Давид Суйнучханов – Якуп Гор – 2:10
74 кг. Мурад Сулейманов – Ислам Килич – 5:0
86 кг. Шарип Шарипов – Селим Яшар – 2:1
97 кг. Асланбек Алборов – Фарук Аккоюн – 9:1
125 кг. Жамалудин Магомедов – Салим Эркан – цэвэр

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
1
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.