Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монгол Улс ОУВС-гийн "Extended fund facility" хөтөлбөрт хамрагдахаар боллоо

Хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.доллар босгоно


ОУВС-гийн "Extended fund facility" хөтөлбөрт Монгол Улс хамрагдахаар боллоо. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 5.5 тэрбум ам.доллар босгохоор болжээ. Харин ОУВС-гаас 440 сая ам.долларын зээл өгнө. 

 

Өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус сангаас тусламж хүсэж, албан ёсны хүсэлт тавьсан. Гэхдээ Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хэлэлцээ хийсэн гэж мэдээлж байна. 

 

ОУВС-гаас албан ёсны тусламж хүссэний дараа 1.5 тэрбум орчим ам.долларын зээл авна гэж таамаглаж байгаа тухай мэдээлэл олон нийтэд тархаж, бөмбөрцгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч цацагдаж байсан. Харин өнгөрсөн долоо хоногт "Citygroup" банкнаас гаргасан мэдээллээс үзвэл, Монголд 500 орчим сая ам.доллар ОУВС зээлдүүлнэ гэж тэмдэглэсэн байдаг. 

 

Манай Засгийн газарт ОУВС-гаас гадна хоёр дахь хувилбар нээлттэй байсан. Засгийн газар БНХАУ-аас дөрвөн тэрбум ам.долларын Хөгжлийн зээл авах талаар ярилцаж байсан юм. Гэхдээ Монголд Далай лам шашны шугмаар айлчилсны дараа хоёр улсын албан ёсны айлчлалууд цуцлагдсан. Ингээд Хөгжлийн зээлийн тухай яриа хэлэлцээ түр завсарласан байдалтай байна. 

 

Дөрвөн сарын турш хүлээлт үүсгэсэн эл хэлэлцээрийн он цагийн дарааллыг эргэн санацгаая.

2016 оны аравдугаар сарын 13 

Сонгуулиас хойш буюу өнгөрсөн оны долдугаар сараас хойш манай Засгийн газрыг ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт дахин хамрагдах тухай мэдээлэл тархаж эхэлсэн. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-д хамтарч ажиллах албан ёсны хүсэлтээ өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр тавьжээ. 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар АНУ-ын нийслэл Вашингтон хотыг өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр зорьж, ОУВС-гийн уулзалтад оролцсон. Тэд уулзалтад оролцоод эх орондоо ирсний дараа буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 13-нд Засгийн газар ОУВС-тай хамтарч ажиллах болсон тухайгаа олон нийтэд албан ёсоор зарласан юм. 

 2016 оны аравдугаар сарын 24 

ОУВС-гийн төлөөлөгчид  аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4-нийг хүртэл манай улсад ажилласан нь эхний удаагийн хэлэлцээ болов. Үүний дараа Засгийн газар болон Монголбанкнаас Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх хэлэлцээр үргэлжилж буйг мэдээлж байсан юм. 

2016 оны арванхоёрдугаар сарын 2

Сангийн дэд сайд Х.Булгантуяа ОУВС-гаас зээл авах нь тодорхой болсон тухай мэдээлэл өгсөн. Тэрбээр “Манай улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хоёр удаа амжилттай хэрэгжүүлсэн. ОУВС энэ удаа аравдугаар сард манай улсын эдийн засгийн бүх суурь тоог судалсан. Энэ сард, эсвэл ирэх сард ОУВС-гаас төлөөлөгчид ирж, Монгол Улсад ямар чиглэлээр  хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдгээ хэлнэ” гэжээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: Монгол Улс ОУВС-гаас зээл авах нь тодорхой болжээ 

2017 оны хоёрдугаар сарын 1 

ОУВС-гийн төлөөлөгчид Монголд ирсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэв. Өмнөх долоо хоногт нь ч мөн ОУВС-гийн төлөлөөгчид Монголд ирсэн тухай мэдээлэл цацагдаж байсан учраас энэ нь тийм ч шинэлэг байсангүй. 
 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
13
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.