Хайх зүйлээ бичнэ үү

мин

АХБ-наас 9 сургууль, 30 цэцэрлэгийн барилгыг санхүүжүүлэх боломжтой гэж дүгнэжээ

Нийслэлд 162 цэцэрлэг, 69 сургууль барих шаардлагатай.



Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа баасан гарагт Азийн хөгжлийн банкны Төсөл хөтөлбөрийн албаны дарга Андерс Петтерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү болон холбогдох албаны хүмүүс байлцлаа. Нийслэлийн Боловсролын газраас санал болгосны дагуу АХБ-наас өнгөрсөн нэгдүгээр сард барилга, газар, байгаль орчны үнэлгээ хийх мэргэжилтэнгүүд ирж ажиллаад есөн сургууль, 30 цэцэрлэгийн барилга барих ажлыг санхүүжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан аж. Үүнийг ажил хэрэг болгох талаар уулзалтын үеэр талууд ярилцсан юм.

Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Энэ төслийг нийслэлд хэрэгжинэ гэж найдаж байна. Бид сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулж, цаг алдалгүй бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хэрэгтэй. НЗДТГ, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран энэ төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Төсөл хэрэгжиж эхлэх болбол манай талаас бүхий л боломжоороо дэмжин ажиллах болно” хэмээлээ.

Ноён Андерс Петтерсон “Та бүхний саналыг нааштайгаар хүлээн авч байна. Бид судалгааны ажлаа дуусгаад энэ төслөө ажил болгон хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно” гэдгийг хэллээ.

Нийслэл хотод төрийн өмчийн цэцэрлэггүй 25 хороо, төрийн өмчийн сургуульгүй 51 хороо байдаг аж. Улаанбаатар хотод 240 хүүхдийн 162 цэцэрлэг, 960 суудалтай 69 сургууль барих шаардлагатай гэсэн тооцоо байдаг юм байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
20
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.