Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Засгийн газраас 103 малчныг “Улсын аварга малчин”-аар шалгарууллаа

Шагналыг УИХ, Засгийн газрын гишүүд гардуулж байна.


21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар Засгийн газраас шалгаруулсан. Энэ шагналыг УИХ, Засгийн газрын гишүүд гардуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 19-ний ням гаригт Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж “Улсын аварга малчин”, “Улсын тэргүүний тариаланч”, “Улсын аварга тариаланч хамт олон” шагналыг гардууллаа.

Улсын аварга малчин Г.Ансай

Энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Улсын аварга малчин”-аар шалгарсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчин Г.Ансай, Баянгол сумын малчин Ц.Булган, Жавхлант сумын малчин Т.Цэрэнсодном, Ерөө сумын малчин Х.Балдандорж нарын хотонд зочилж, шагналыг гардуулсан юм.

Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан "Өглөгчийн хэрэм" ХХК-ийн захирал Ц.Энхжаргал

Мөн “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Өглөгчийн хэрэм” ХХК, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их шинэстэй” ХХК болон улсын аварга тариаланчаар тодорсон Дархан-Уул аймгийн Хонгор сумын аварга тариаланч Б.Жаргалсайхан нарт  Засгийн газрын шагналыг гардуулан өглөө. Аваргын болзол хангасан малчид, иргэд, тариаланчид, хамт олонд цом, тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий 5 ханатай гэр бэлэглэж байна.

Улсын аварга тариаланч Б.Жаргалсайханыд

Улсын аварга малчин Т.Цэрэнсодном

Улсын аварга малчин Х.Балдандорж

Ерөнхий сайд өнөөдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас шалгарсан шилдгүүдэд шагнал гардуулна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
28
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.