Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

UB.LIFE-ийн туршилт: Имарт & ЗАХ: Цагаан сарын өвчүү хаанаас авах вэ?

Сар шинийн ширээнд тавих өвчүүгээ сонгосон уу? Хамгийн найдвартай, шинэ, амттай өвчүүг хаанаас авахыг мэдэж байна уу? Тэгвэл ...


Та цагаан сарын ширээнд тавих өвчүүгээ сонгосон уу? Бид таны сонголтод бяцхан тус хүргэхээр Имарт бүрэн барааны хайпермаркет болон “ХҮЧИТ ШОНХОР” хүнсний захаар явж, өвчүү мах бэлтгэлийн шатнаас таны гар дээр иртэл ямар, ямар үе шат дамждагийг сурвалжилсан юм.

 

1. Өвчүү хаанаас ирдэг вэ?

Имарт: Эднийх Францын монтбельярд үүлдрийн үхрийг монголд нутагшуулж буй “Хишигтэн Нүүдэлчин” компанитай хамтран ажилладаг. Энд худалдаалагдаж буй өвчүүнүүд бүгд “Хишигтэн Нүүдэлчин” фермийн эрүүл ахуй орчинд тэжээсэн, монтбельяард үүлдрийн үхрийнх.

ЗАХ: Харин захын өвчүүнүүд зөвхөн зүүн, баруун аймгийнх гэхээс хэний, хэдэн настай, ямар үхэр, ямар орчинд өссөн, эрүүл мэндийн шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй байна. Худалдагч энэ талаар ямар ч мэдээлэлгүйгээ хэлсэн юм.

 

2. Эрүүл үү?

Имарт: “Хишигтэн Нүүдэлчин” ферм үхрээ байнгын үзлэгт хамруулж, малын эмчийн хяналтад байлгадаг. Фермерийн үхрийн тусгаарласан бэлчээрт бэлчээж, бусад бэлчээрийн үхэртэй нийлэхээс хамгаалдаг.

ЗАХ: Голчлон нүүдлийн бэлчээрийн үхрүүд байдаг. Вакцинжуулсан баталгаа, өвчин халдваргүйжүүлэлтийн баталгаагүй.

 

3. Хаана бэлтгэдэг вэ?

Имарт:  Имарт дэлгүүрийн хамтран ажиллагч “Баяндэлгэр Хүнс” компанийн эрүүл ахуй, хадгалалтын горим, температурын шаардлага хангасан мах эхлэн боловсруулах үйлдвэрт өвчүү болон бусад махыг бэлтгэдэг.

ЗАХ:  Малчны хотонд ил задгай нөхцөлд, нарны гэрлийн шууд тусгалд, эсвэл чанарын шаардлага хангаагүй Налайх, Эмээлтийн нядалгааны цэгт бэлтгэдэг.

 

4. Хэр удаан хугацаанд хадгалдаг вэ?

Имарт: “Баяндэлгэр Хүнс” компанийн эхлэн боловсруулах үйлдвэр жилийн дөрвөн улиралд ажиллах горимтой. Тиймээс аль ч улиралд шинэхэн мах гаргах боломжтой.

ЗАХ:  Зөвхөн сэрүүний улиралд бэлтгэж, бусад үед нийтийн хөлдөөгч зооринд дарж хадгалах хэрэгтэй болдог.

 

5. Хэрхэн тээвэрлэдэг вэ?

Имарт: Зориулалтын хөргүүртэй машинаар эхлэн боловсруулах үйлдвэрээс дэлгүүрийн лабораторид хүргэнэ. Машины бүхээгийн температур махыг сэрүүн, чанар алдагдуулахгүйгээр хадгалахад зориулагдсан байна.

ЗАХ: Жирийн бүхээгтэй машинаар бусад махны хамт ачин хэдэн зуун километр замыг туулан захад хүргэнэ. Энэ нь махны чанар болон эрүүл ахуйд маш муу нөлөөтэй.

 

6. Хаана бэлтгэдэг вэ?

Имарт: Имарт дэлгүүрийн нэг давхрын баруун хэсэгт “Махны зах” гэсэн бичигтэй хэсэг бий. Тэр хэсэгт боловсруулах лабораторийн шилэн хаалтны цаана хүмүүс махыг худалдаанд бэлтгэдэг. Энэхүү өрөө температур болон эрүүл ахуйн горимыг хангасан. Та хэрэв гаднаас ажиглавал энэ бүхнийг мэдэх болно.

ЗАХ: Олон хүн холхисон захын махны мухлагийн лангуун дээр боловсруулдаг. Мах бэлтгэх орчин ахуйн шаардлага хангаагүй учраас мах хатах, шороо тоос татах нь энгийн асуудал.

 

7. Савлагаа нь ямар вэ?

Имарт: Гэсгэлүүн боловсруулсан махыг гадуур нь хүнсний гялгар уутаар бүрхэн, хөргөгчид хийн, шинээр нь худалдан авагчид хүргэнэ.

ЗАХ: Хөлдүү өвчүүг задгайгаар, эсвэл тампуунд хийж худалдан авагчид борлуулна.

 

8. Хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

Имарт: Дулаан зогсоолд машинаа тавиад, тав тухтай орчноос дээрх өвчүүг кг нь 7800 төгрөгөөр бодож худалдан аваарай. 24 кг-тай өвчүүг ИМАРТ-аас 187,200 төгрөгөөр авах боломжтой.

ЗАХ: Сар шинэ дөхсөн, ачаалал ихтэй учраас түгжрэлд багагүй цаг зарцуулахаар байна.  “Хүчит шонхор” захад өвчүү кг нь 6500 төгрөгөөр худалдаалж байна. 24 кг-тай өвчүүг 156,000 төгрөгөөр худалдан авах боломжтой.

 

"Та алийг нь СОНГОХ вэ?" 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2021.10.25
ВИДЕО: Та яг одоо "crush"-аа болзоонд урьж чадах уу?
2
2021.10.15
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
2021.04.16
Видео: Залуус хөл хориог хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байгаагаа хуваалцсан нь
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
15
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.