Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

AIR-INK: Агаарын бохирдлоос гарган авсан дэлхийн хамгийн анхны бүтээгдэхүүн

Та бидний толгойны өвчин болоод байгаа агаарын бохирдлыг хүн хэрэгтэй зүйл болгон хувиргаж буй “Graviky Labs” компанийн сонирхолтой төслийг танилцуулж байна.


Бидний толгой өвтгөсөн хамгийн том асуудал болоод буй агаарын бохирдлоос ямар нэг хэрэгтэй зүйл гаргаж авч болно гэвэл та итгэх үү? Энэ боломжтой гэдгийг Энэтхэгийн хэсэг залуус санаачлан, “Air-Ink” нэртэй тун амжилттай стартап эхлүүлээд буй баяртай мэдээг дуулгая.

“Бид агаарын бохирдол шиг аймшигтай зүйлийг хэрхэн бэх шиг хэрэгтэй зүйл болгон хувиргаж болох вэ гэж өөрсдөөсөө асуусан. Ингэж л Air-Ink үүссэн юм” хэмээн тус  сонирхолтой төслийн Kickstarter хөрөнгө босгох хуудсанд бичжээ. Тэд минутад ялгарч болох бохирдлоор 30 мл орчим Air-Ink бүтээх боломжтой хэмээн ярьж байна. Хамгийн гол нь энэ бэх өндөр чанартай, усны хамгаалалтай бөгөөд эрүүл мэндэд хор хөнөөлгүй аж.

“Graviky Labs” компанийн энэхүү стартап Kickstarter дээр 14 мянган ам.доллар босгох зорилгоо одоогийн байдлаар (төсөл дуусахад 17 хоног үлдсэн) хоёр дахин давуулсан буюу 22348 ам.доллар босгоод байна. Үүнээс харахад дэлхийн өнцөг булан бүрээс энэхүү ухаалаг санааг дэмжиж, утаа бохирдлыг ямар нэг хэрэгтэй зүйл болгоход хувь нэмрээ оруулж байгаа нь илэрхий байна.

Уран бүтээлч Кристофер Хо Хонгконгийн нэгэн гудамжинд Air-Ink ашиглан бүтээл туурвиж буй нь

Air-Ink хэрхэн бүтдэг вэ?

Алхам 1. KAALINK гэх төхөөрөмжийг ашиглан утаа ялгаруулж буй автомашин болон бусад эд зүйлсийн яндангаас гарч буй карбоныг гарган авна. Энэ дунджаар 45 минут шаарддаг бөгөөд энэ нь тэдний санал болгож буй нэг үзгийг дүүргэхэд хүрэлцдэг байна.

Алхам 2. Энэхүү дээжээс хүнд метал болоод хавдар үүсгэх аюултай карциногеныг ялган авна. Эцсийн бүтээгдэхүүн нь пигментээр баялаг цэвэршүүлсэн карбон юм.

Алхам 3. Үүний дараа олон төрлийн бэх, будаг гаргаж авснаар Air-Ink хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болно.

Air-Ink ашиглан чимэглэсэн бүтээгдэхүүнүүд

Энэхүү төслийн Tiger дэмжин ажиллаж байна.

Air-Ink Kickstarter төсөл ирэх гуравдугаар сар хүртэл үргэлжилж, хандив өгсөн хэрэглэгчдийн гарт гургаадугаар сараас очиж эхлэх юм байна. Air-Ink төслийн тухай дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
37
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.