Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүчирхэг франц эмэгтэйчүүдээс суралцахад туслах 4 НАМТАР КИНО

Та ямар төрлийн эмэгтэй гэдгээ олж мэдэх нь чухал. Эмэгтэй та өөрийнхөөрөө байсан цагт амжилтанд хүрэх болно. Бидний чадвар өөр. Тиймээс бидний амьдрал, бүтээх түүх ч тэс өөр. Харин эмэгтэй хүн бүрийн амьдралд хайр дурлал том байр суурь эзэлдэг болохыг хэзээ ч битгий мартаарай.


Та ямар төрлийн эмэгтэй гэдгээ олж мэдэх нь чухал юм шүү. Эмэгтэй та өөрийнхөөрөө байсан цагт амжилтанд хүрэх болно. Бидний чадвар өөр. Тиймээс бидний амьдрал, бүтээх түүх ч  тэс өөр. Харин эмэгтэй хүн бүрийн амьдралд хайр дурлал том байр суурь эзэлдэг болохыг хэзээ ч битгий мартаарай.

COCO before CHANEL /2009 он/

Найруулагч Анна Фонтейний бүтээл. Гол дүрийн жүжигчин Одри Тоту.

Өөрийнхөөрөө, чөлөөтэй сэтгэхээс айдаггүй эмэгтэй. Шулуун шударга яриатай, бага зэрэг эршүүд зантай бөгөөд хээнцэр дэгжин бүсгүй Коко Шанель. Өөрийн олж харсан эрх чөлөөт ертөнцийг бусад эмэгтэйн өмнө нээснээр тэр нэр алдарын оргилд хүрсэн. Тэрээр эмэгтэй хүнийг эр хүнтэй эн тэнцүү хүчирхэг гэдгийг эрс ялгаатай хувцас загвараараа харуулсан юм. 60 –аад оны бүсгүйчүүдийг хүлж байсан бэлхүүсний татуурга, учир утгагүй олон гоёл чимэглэл, сүржин хувцаслалтыг халж, оронд нь эрэгтэй хүн л өмсөж болно гэж боддог байсан зангиа, хослол болоод  энгийн тансаг загваруудаар сольсон юм. Мөн эмэгтэй хүний дэргэд хүчирхэг эр хүн, сайхан хайр байснаар амжилтанд хүрдэг болохыг түүний бодит түүх харуулах болно. Бой Капель гэх чинээлэг залуу түүний хайр дурлалын амьдралд том байр суурь эзэлдэг байсан нь түүний амжилттай салшгүй холбоотой билээ.  Хэрвээ та ямар нэг зүйл дээр бусдаас огт өөр бодолтой явдаг бол түүнийгээ илэрхийлхээс битгий айгаарай.

Marie Antoinnette/2006 он/

Найруулагч София Копполагийн бүтээл. Гол дүрийн жүжигчин Кирстен Данст.

Тэр өөдрөг, хөнгөмсөг, бөгөөд  хэрхэн аз жаргалтай амьдрахаа сайн мэддэг эмэгтэй. Түүнийг  “Франц бүсгүйчүүдийн хувцас загварын хэнээрхэлийн суурийг тавьсан” гэж “Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ” номд тэмдэглэсэн байдаг. Энэхүү австри бүсгүй Mария Антуанетта цэл залуухан, дөнгөж 14 настай байхдаа Францын 16-р Луйс хааны хатан болжээ. Нөхрөөсөө өөр хүнд дурлахыг хүсдэг байсан тэрээр нэгэн залуутай түр зуурын романс үүсгэдэг. Сонирхуулахад  түүний зуурдын амрагийн дүрд жүжигчин Джейми Дорнан /”Fifty Shades of Grey” киноны гол дүрийн эрэгтэй жүжигчин/ тоглосон билээ. 

La vie en rose /2007 он/

Найруулагч Оливиэр Даханы бүтээл. Гол дүрийн жүжигчин Марион Котийяр.

Францын алдарт дуучин Эдит Пиаф. Их зовлон үзсэн эмэгтэй боловч авъяас билиг  нь түүний амьдралд аз авч ирсэн юм. Тэр хөгжилтэй, хурц ааш зантай, бага зэрэг бөгтөр, түүний үзэсгэлэн гоо нь түүний авъяас билиг байсан юм. Хоолой нь “Парис хотын амин сүнс” гэж хэлэгддэг. Киноны оргил хэсэгт түүний дуулахдаа хичнээн дуртай байсныг хараад та тэсэлгүй нулимс асгаруулах вий. Амьдралдаа нэг л удаа агуу хайртай учирсан нь францын боксчин, 1948 оны боксын тэмцээний дэлхийн аварга Марсель Сердан байлаа. Тэрээр сүүлийн удаа тайзан дээр гарааад “Би огтхон ч харамсахгүй байна” дуугаа дуулсан билээ. Хэцүү амьдрал туулсан ч өнгөрүүлсэн амьдралдаа огтхон ч харамсдаггүй гэх утгатай энэ дуу нь түүний амьдралыг бүрэн илэрхийлнэ. Эмэгтэй хүн бүрд хэлэх түүний цор ганц зөвлөгөө бол “хайрла” байсан юм. Тэр “хайрла, хайрла, хайрла” гэж хэлсэн юм.  Сонирхуулахад Эдит Пиафын дүрийг бүтээсэн жүжигчин Марион Котийяр Академи Авардсаас “шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал авч байсан билээ.

Sagan /2008 он/

Найруулагч Диана Кюрисийн бүтээл. Гол дүрийн жүжигчин Силви Тестуд.  

Францын алдарт зохиолч Франсуаза Саган. Эршүүд зан, үйл хөдөлгөөнтэй эмэгтэй. 23 насандаа “Сайн байна уу уйтгар гуниг минь” нэртэй анхны номоо гаргаснаар дэлхий дахинаа алдартай болсон. Цаашид сайн зохиол бичихийн тулд виски, мансууруулах бодисонд донтож эхэлсэн юм. Зохиол бичихэд амьдралаа зориулсан эмэгтэйн амьдралыг та харах болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
15 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
16 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.