Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ногоон талбайн элдэв сонин

Карло Анчелотти “Герта”-гийн фэнүүд рүү дунд хуруугаа гозойлгосон.


Өнгөрсөн долоо хоногт бөмбөрцгийн ногоон талбайд юу болсныг тоймлон хүргэе.

Чилийн хөгжөөн дэмжигчид өөрсдийн шүтээн Алексис Санчесийг “Арсенал”-д тоглохыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулахаар болжээ. Ирэх сарын 1-нд Сантьягод болох тус жагсаалд одоогийн байдлаар 5000 хүн оролцохоор бүртгүүлээд байна. Тэдний уурласан шалтгаан “Санчес ганцаараа л “Арсенал”-д зүтгэж байна. Бид түүнийг бусад тоглогчид нь ч хичээж зүтгэдэг өөр газар тоглоосой гэж хүсэж байна” гэсэн тун хачирхалтай.

“МЮ” багийн ахлагч Уэйн Руни Хятадын багт тоглож магадгүй болоод байна. “Хятадын лигийн наймааны цонх хаагдаагүй байгаа тул талууд тохиролцож чадвал энэ сарын сүүлчээр Руни Хятадад очно” гэж “The Telegraph” мэдээллээ. Зарим эх сурвалж түүнийг Хятадад долоо хоногийн 500 мянган фунт стерлингийн цалин авна гэж бичжээ.

1993 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Роберто Бажо энэ сарын 18-нд 50 нас хүрсэн.

Сүүлийн үед амжилт тааруу байгаа “Барселона”-гийн дасгалжуулагч Луис Энрике халагдаж магадгүй байгаа талаар яриа гарсаар байгаа. Харин багийн ерөнхийлөгч Бартомеу “Энрикетэй гэрээг нь сунгах талаар дөрөвдүгээр сард ярилцаж эхлэнэ. Бидэнд өөр сонголт байхгүй” гэж ярьжээ.

Бундеслигийн ээлжит тойргийн “Бавари” - “Герта” багуудын тоглолтын дараа Мюнхений багийн дасгалжуулагч Карло Анчелотти “Герта”-гийн фэнүүд рүү дунд хуруугаа гозойлгосон. Айлын талын балиашиг над руу нулимсан учир гэж тэр дараа нь өөрийгөө өмгөөлсөн.

Жозе Моуриньогийн “МЮ” баг Английн Цомын дараагийн шатанд “Челси” багтай ирэх сарын 11-нд тоглоно. Жозе “Челси бараг аварга болчихсон болохоор тоглолтондоо бэлтгэн, идэж унтаад сууж байх биз. Харин бид “Сент-Этьен”-тэй тоглоод дараа нь финал, тэгээд Европын лигийн дараагийн өрсөлдөгчтэйгээ тулалдана. Премьер лигт эхний 4-т багтах гээд бидэнд санаа зовох юм их байна” гэж ярьсан.

“Миллуолл” багт ялагдсаныхаа дараа “Лестер” багийн дасгалжуулагч Клаудио Раньери “Надад одоо жинхэнэ цэрэг эрс, гладиаторууд хэрэгтэй байна” гэж сэтгүүлчдэд хэлсэн юм.

“Ливерпуль” Германы шигшээ багийн тоглогч Марио Гетцег авахаар “Борусси” Д багтай хэлэлцээ хийж эхэллээ. “Бавари”-гаас төрөлх багтаа эргэн ирсэн Марио энэ жил 16 тоглолтод 2 гоол хийж, 2 оновчтой дамжуулалт өгсөн тун даруухан амжилттай байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
26
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.