Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Өрнөөс өрийн хооронд, хүүгээс хүү төлөх амьдралд ТАВТАЙ МОРИЛ


Дуулиант 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг шийдэх хувилбар олоогүй ч татвар хураамжаа өсгөж, тансаглалаа хумиулж, хөрсөн дээрээ буухаа монголчууд ойлгосон түүхт нэгэн өдөр улирав. Монгол Улс ОУВС-гийн урт хугацаат хөтөлбөрт хамрагдах нь тодорхой болж, Грекийн мөрийг гишгэх магадлал өсөж, өндөр хүүтэй бондоор өмнөхөө дахин санхүүжүүлэх тухай яриа хөөрөө албан ёсоор дэлгэгдэж эхэллээ. 

Засгийн газар ОУВС-гийн урт хугацаат хөтөлбөрт хамрагдсан боловч, 580 сая ам.долларын бондоо санхүүжүүлэх боломжгүй байгаа бололтой. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хөгжлийн банкны 580 сая ам.долларын евро бондыг одоогийн арилжааны нөхцөлтэй бондоор солино” гэж хэлсэн нь араасаа олон асуулт дагуулав. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Чойжоо сайдын өгүүлбэрийг “Бага хүүтэй бонд босгож, зээлээ дахин санхүүжүүлнэ” гэж орчуулсан боловч үнэндээ хямд өртөгтэй бонд босгох боломж Монголд байгаа юу гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Ямартай ч евро бондтой холбоотой түүх сөхөж, одоогийн нөхцөл байдалтай харьцуулж харцгаая.   

2012 он - “ОНЦ сурлагатай”,  “IELTS-ийн 8 оноотой” Монгол Улс

МАН-ын Засгийн газар, Сү.Батболдын үед дотоодын банкиндаа баталгаа гаргаж, Монголын түүхэнд анх удаа арилжааны зээл авав. Үүнийг евро бонд гэж нэрлэдэг ба өнгөрсөн нэг жилд өдөр бүр сургийг нь дуулсан мөнөөх 580 сая ам.долларын арилжааны зээлийн олон улсын үндсэн нэршил юм. Энэ зээлийг Ардчилсан намын мандан бадралаас урьтаад 2012 онд сонгуулийн өмнө Монгол Улсын Хөгжлийн банк авчээ. 

Хөрөнгө оруулагчид тухайн үед их хэмжээний мөнгөтэй хэзээ ч байж үзээгүй Монголын Засгийн газарт, түүгээр баталгаа гаргуулж чадсан Хөгжлийн банкинд 580 сая ам.доллар итгэж өгсний утга учир нь монголчуудын зочломтгой зантай ерөөсөө холбоогүй. Тухайн үед Хөгжлийн банкийг төлөөлж зээл хайж явсан албаныхан ОНЦ сурлагатны дипломыг өвөртлөөд, ажил хайж яваа хүнтэй ижил нөхцөлд бөмбөрцгийг тойрчээ.  

Манай “Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 17.5 хувиар өссөн шүү дээ…” гэж яриагаа эхлэх үед нь аравны нарийвчлалтай өсөлт харж суудаг хөрөнгө оруулагчдад итгэл төрж, алмайрч хоцорсон байна. Үүнийхээ хажуугаар “Монголын Оюутолгой төсөлд “Рио тинто” компани олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа” гэж хэлэх нь “Англи хэлний  IELTS шалгалтын 8 оноотой шүү дээ” гэж хэлэхтэй ижил утгатайгаар хөрөнгө оруулагчдад сонсогдсон гэсэн үг. Тиймээс монголчуудад жилийн 5.75 хувийн хүүтэй 580 сая ам.долларыг ногоон гэрлээр гаргаж өгсөн нь бидний зочломтгой занд татагдсан хэрэг ерөөс биш юм. Үнэндээ монголчууд улаан дипломтой учраас л мөнгө авч чаджээ. 

2017 он: МУУ сурлагатай Монгол

Хөрөнгө оруулагчдын Монголыг харах нүд 180 хувь эргэжээ. Өнөөх онц сурлагатны улаан диплом “хуурамч” нь илчлэгдэж, эдийн засаг нь агшсан тухай мэдээлэл хөрөнгө оруулагчдийн чихийг халууцуулж эхлэв. 2016 онд эдийн засаг нь арай гэж 1 хувиар өссөний хажуугаар IELTS-ийн 8 оноогоо 9 болгох гэж дахин шалгалтад ороод 5 оноо авчихав. Монголын Засгийн газар Оюутолгой төслийг 2013 оноос эхэлж гацаасан ба үүнээс хоёр жилийн дараа “Рио тинто”-д ялагдсанаар өндөрлөсөн юм. Болоогүй ээ, та нөхдөөс авсан зээлээ төлөх боломж байхгүй шүү гэх хандлагатай муу сурлагатай Монгол Улс дахин бонд гаргана гэнэ ээ. Тийм ээ, Та буруу уншаагүй. Засгийн газар дахин бонд гаргахаар зэхэж буй бололтой. 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын одоогийн арилжааны нөхцөлтэй бондоор солино гэж өчигдөр мэдэгдсэн юм. Муу сурлагатны диплом өвөртөлсөн тэр одоогийн арилжааны хүүтэй Засгийн газрын бондоор 580 сая ам.долларынхыг солих гэж буйгаа ил тод хэлэв. Эндээс одоогийн арилжааны хүү гэдэг нь анхаарал татаж байгаа биз. Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн онд гаргасан “Мазаалай” бондын хүү 10.875 хувийн хүүтэй байв. Тэгэхээр энэ удаагийн бондын хүү үүнээс ч өндөр тогтох магадлалтай гэж эдийн засагч хэлж байна. 

Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш Ж.Дэлгэрсайхан “Сангийн сайдын хэлсэн үгнээс харвал хөрөнгө оруулагч талдаа ашигтай хувилбараар бондоо дахин санхүүжүүлэх юм байна гэж ойлгосон” гэж хэлэв. Түүнчлэн “Хүүгийн түвшин өмнөх бондоос өндөр тогтож магадгүй” гэв. Ямартай ч муу сурлагатай Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж буй Чойжоо сайдын хийхээс аргагүй байдалд орсон энэ алхам Грекийн мөрийг гишгэх эхлэл болж магадгүй гэж эдийн засагч хэлж байгаа нь энэ юм.  

Өдгөө олон нийтийн сүлжээнд АН эсвэл МАН-ын тарьсан балгийг цэвэрлэж байгаа гэсэн эцэс төгсгөлгүй маргаан өрнөж буй боловч, монголчууд бүгдээрээ их цэвэрлэгээнд гарч, субботник хийх нь өчигдөр тов тодорхой болсон. Үүгээр ч зогсохгүй Гректэй ижил нөхцөл тулгуулаад, өндөр хүүтэй бондоор өмнөхөө санхүүжүүлэхээс өөр аргагүй байдал орж буй бололтой. 

Өрнөөс өрийн хооронд, хүүгээс хүү төлөх амьдралд ТАВТАЙ МОРИЛ монголчуудаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
40
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.02.15 202.126.89.202

2022 onooa menschilj baina pisda

0 Хариулах