Хайх зүйлээ бичнэ үү

мин

АН-ын дарга С.Эрдэнийн хэлсэн 26 ХУРЦ эшлэл

Намын гишүүдийнхээ олонхын саналаар АН-ын даргаар сонгогдоод буй С.Эрдэнийн ярилцлагын 26 хурц эшлэлийг хүргэж байна.


Намын гишүүдийнхээ олонхын саналаар АН-ын даргаар сонгогдоод буй С.Эрдэнийн ярилцлагын 26 хурц эшлэлийг хүргэж байна. Түүний ярилцлага “Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт гарчээ. 


Манай намын шинэчлэл цаашдаа эрчимтэй үргэлжилнэ. Үүнийг зогсоохгүй. 

Даргаа бүх гишүүнээрээ сонгуулсан нь намын шинэчлэлийн хамгийн том ажил байлаа.

Одоо анхан, дунд шатны намын дарга нар, удирдах байгууллагын гишүүдийг нийт гишүүнээрээ сонгуулснаар намд маш том реформ хийгдэнэ.

Нэгэнт фракцгүй болно гэж байгаа бол тэдэнд албан тушаал хуваарилахаа зогсоох ёстой.


 

АН хэзээ ч дангаараа олонх болж байгаагүй, хоёр удаа олуулаа болсон.

Дөрөвдүгээр сарын 6-нд болох бүх гишүүний санал хураалт маш том шинэчлэл авчирна. Үүний дараа бүлэглэл, фракц гэж ярих хэрэггүй болно.


 

Би аль нэг намаас гарч, хэн нэгэн шиг урваж үзээгүй.

АН шиг үндэсний хэмжээний намаас салах улстөрч байхгүй байх.


 

Хуучнаа бодвол АН-ын нүүр царай өөр болж байна.


 

Зарим хүн хагас төлөөллийн зарчимтай байя гэх мэтийн санал хэлдэг. Би бол “Үгүй ээ, шууд гишүүдээрээ сонгуулна” гэж байгаа. 


 

Ц.Тувааныг хөгшин гэж хэн хэлээд байгаа юм. Дөнгөж 40 гарч яваа, Ерөнхийлөгчийн насанд ч хүрээгүй хүн. 


 

Одоо АН-д ахмад, дунд үе бий болж байна. Залуу үеэ бэлдэх ёстой.


 

Төрд ажиллаж буй хүмүүсийн насыг харахад МАН, АН хоёрт ялгаа байхгүй.


 

МАН үе солигдох бүртээ ямар алдаа гаргаж, яаж мундрыг нь хутгадгийг мэдэх үү. Одоо ч мундрыг нь хутгаж л байна.

Залуу нас гэдэг бол шалгуур биш.


 

Залуу байх нь шалгуур юм бол АНУ-ын ард түмэн яагаад 70-тай Трамп, 69-тэй Хиллари нарыг өрсөлдүүлээд байгаа юм бэ.


 

Амьдралын баялаг туршлагатай болж байж дараа нь төрийн ачааг үүрэлцдэг юм.


 

АН шинэчлэгдэж, гишүүдийн нам болж чадвал Монголын төр иргэдийн төр байна, иргэдэд нээлттэй төр байна.

Хий хоосон амлах бус, хийхийн төлөө зүтгэнэ.

Мундаг гээд байгаа өнөөгийн эрх баригчид өнгөрсөн долоон сарын хугацаанд юу хийв. Хэвийн явж байсан эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ шүү дээ.


 

МАН-д манайхаас илүү гарах юу ч байхгүй. 


 

2020 онд төрийн эрх авлаа гэхэд өнөөгийн эрх баригчид шиг тохиолдлын томилгоо хийхгүй.


 

Би намын дарга болонгуутаа бүгдийг бодож боловсруулж амжихгүй шүү дээ. Надад хугацаа хэрэгтэй. 


 

Нэг юм хийх гэхээр нөгөө талаас нь муутгах, буруутгах өнцөг гаргаж мушгиж, гуйвуулдгаа болих хэрэгтэй. 


 

Намайг юу гэж дүгнэх нь тэр хүмүүсийн эрх. Би өөрийнхөөрөө л явна.

Би өнөөдрийг хүртэл МАН-ын дарга, гол гол лидерүүдтэй өрсөлдөж, ялж, ялагдаж ирсэн болохоос тэдэнтэй хуйвалдаж, худал, үнэн ярьж явж үзээгүй. Цаашдаа ч тийм байх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
3
2 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
35
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.