Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Цусны cалбар төвүүдэд шинэ тоног төхөөрөмж олгож байна

Баянхонгор аймагт “Цусны салбар төв” үүдээ нээлээ.


Төрөөс баримтлаж байгаа цус цусан бүтэгдэхүүний хүрэлцээ хангамж, аюулгүй байдлын талаарх бодлого чиглэл нь улс үндэстний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг гэж үзэн төрийн бодлогоор зохицуулагдаж байна. Үүний нэг жишээ нь Монгол улсын засгийн газар, азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон 21 аймгийн 26 cалбар төвд цусны шинэ тоног төхөөрөмж, барилгын засварын ажил хийгдэж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдаж байна. 

Төслийн хүрээнд цус сэлбэлт үндэсний төвд 8.7 тэрбум төгрөг бүхий 145 нэр төрлийн 860 эмнэлгийн бус тоног төхөөрөмж, 21 аймгийн 3 сум, 2 дүүргийн цусны салбар төвд 10.8 тэрбум төгрөг 60 нэр төрлийн 1700 гаруй тоног төхөөрөмжөөр хангасан байна. Одоогоор 7 төрлийн ЦЦБ үйлдвэрлэж, бүтэгдэхүүнийг зохих нөхцөлд хадгалан, нөөцийг бүрдүүлснээр ЦЦБ-ий үйлдвэрлэл 2015 онтой харьцуулахад 10 хувиар өсч, сийвэнгийн  бүтэгдэхүүнийг 2 жил хүртэл хадгалах нөөцтэй болох юм байна. Түүнчлэн ЦЦБ ний тээвэрлэлтийг зохих хэмд зориулалтын дагуу аюулгүй тээвэрлэдэг зориулалтын хөргөгчтэй болсон зэрэг техник, технологийн хэрэгслийг ханган нийлүүлсэн томоохон хөрөнгө оруулалт болж байна.

Энэ хүрээнд өчигдөр Баянхонгор аймагт “Цусны салбар төв” үүд хаалга нээж, нээлтийн үйл ажиллагаанд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Зандаршатар, Л.Элдэв-Очир, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, аймгийн удирдлагууд, нэгдсэн эмнэлгийн дарга, эмч, эмнэлгийн ажилчид оролцлоо. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
2024.04.17
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
18 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
37
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.