Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Манай улсад БНХАУ дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д айлчилж байна.



Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар энэ сарын 20-21-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй 20-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Талууд хоёр улсын хоорондын дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлуулах, Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь уулзалт, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн анхдугаар хуралдааныг ойрын үед зохион байгуулахаар тохиролцлоо.

Хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг улам бүр бэхжүүлэх үүднээс “Талын зам” ба “Бүс ба Зам”  стратегийг уялдуулах тухай санамж бичиг зэрэг гэрээ хэлэлцээрийг байгуулах, “Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулахаар санал нэгдэв.

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцаж, Монгол Улсаас Хятадад нийлүүлэх уул уурхайн бүтээгдэхүүн  болон үхэр, хонины мах зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх тодорхой арга хэмжээ авч ажиллахаа  илэрхийлэв. “Монгол Улс Хятадын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах, буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталснаа хятадын тал мэдээллээ.

Монгол Улсад тулгараад буй эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад хоёр талын болон олон талын шугамаар дэмжлэг үзүүлэхээ хятадын тал илэрхийлж, Монгол Улс өнөөгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, эдийн засгийн хурдацтай хөгжлөө хадгалж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг солилцох хэлцлийн хугацааг сунгахад бэлэн байгаагаа хятадын тал мөн илэрхийлсэн юм.

Албан ёсны хэлэлцээний үеэр хоёр тал Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгөө онцолж, гурван улсын Төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг зохион байгуулах, “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төв”-ийг байгуулах зэрэг асуудлаар тодорхой ярилцлаа.

Ц.Мөнх-Оргил сайд Ван И сайдыг тааламжтай цагтаа Монгол Улсад дахин айлчлахыг урьсныг талархан хүлээн авав. Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд нар хоёр улсын сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариулав.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хонконгийн “Феникс” телевизийн “Дэлхийн удирдагчидтай хийх яриа” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөв. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхаж, БНХАУ-ын Худалдааны яам, Хөгжил, шинэчлэлийн хороо зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзана.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Тавантолгойн цахилгаан станцыг барих Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрэ...
2
2018.12.10
Ямар ч эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг даалгалаа
3
2018.10.30
Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
8
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.