Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Бөмбөрцгийн хэвлэлүүд Монголоор “амьсгалж” байна

Засгийн газрын мэдэгдлийн дараа дэлхийн томоохон хэвлэлүүд Монголоор “амьсгалж”, мэдээллүүд одоо ч шинэчлэгдсээр байна.


ОУВС-гийн урт хугацаат, өргөтгөсөн хөтөлбөрт манай улс өчигдөр хамрагдахаар болсноо албан ёсоор зарласан. Улмаар засгийн газрын албан ёсны мэдэгдлийн дараа дэлхийн томоохон хэвлэлүүд Монголоор “амьсгалж”, мэдээлэл одоо ч шинэчлэгдсээр байна. 
“Ub.life” дэлхийн хэвлэлүүд Монголын тухай хэрхэн хүлээн авч байгааг орчуулан тоймлолоо. 

The Forbes : Монгол Улс 440 сая ам.долларын зээл, 5 тэрбум ам.долларын санхүүжилт авна

ОУВС-гаас Монгол улсад хэрэгжүүлэх ОУВС-гийн 440 сая ам.долларын болон вальютын сангийн хандивлагчдын 5 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий хөтөлбөрийг хүлээн авчээ. Энэхүү хөтөлбөр нь түүхий эдийн үнийн хүндрэлтэй байгаа Монгол улсад тусламж үзүүлэх зорилготой юм. 
Монгол Улс байгалийн асар их баялаг нөөцтэй боловч ашигт малтмалын үнэ хэлбэлзэлтэй байгаагаас болж орлого нь буурсаар байгаагаас төсвийн тэнцэл нь алдагдалтай байгаа юм. 
Тус өргөтгөсөн хөтөлбөрийг ирэх гуравдугаар сард ОУВС-гийн захирлуудын зөвлөл албан ёсоор батлах аж. 
Зэс , ган, чулуулаг нүүрс зэрэг байгалийн эрдсээр баялаг уул уурхай бүхий Монгол Улсын хувьд энэ уналтаас гарч чадах эсэхэд олон улс эргэлзэж байна. Дээр дурдсан түүхий эдүүд 2000-аад онд нэлээд үнэ цэнэтэй байсан. Үүний зэрэгцээ тус улс БНХАУ-ын хөрш юм. Тухайн үеийн БНХАУ-ын эдийн засаг хүн төрөлхтний түүхэнд хамгийн хурдан өсөж байсан юм. Монголд ч гадаадын хөрөнгө оруулалт  их хэмжээгээр орж ирж, ДНБ-ий өсөлт гайхамшигтай байлаа. Тэгээд юу нь буруу болсон гэж? 
Олон улсын зах зээлд ашигт малтмалын үнэ урт хугацаанд өндөр байна гэж монголчууд найдаж байсан юм. Гэхдээ ард хормойгоороо урдахаа нөхдөг Кейнсийн эдийн засгийн онол түүхий эдийн үнэд суурилсан эдийн засагтай оронд үйлчилдэггүйн бодит жишээ энэ болж байна. 


Financial Times: Монгол Улс ОУВС-гаас 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авахаар болжээ


Монгол Улсын Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг эргэн төлөх өдөр болоход цөөн долоо хоног дутуу байгаа энэ үед ОУВС-гаас 5.5 тэрбум ам.долларын яаралтай зээл авах гэрээг үзэглэлээ.
ОУВС Монгол Улсад 440 сая ам.долларын санхүүжилт хийнэ. Харин Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк болон Япон, Өмнөд Солонгосын зүгээс 3 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл санал болгож байна. 
Өнгөрсөн оны наймдугаар сард Монголбанк бодлогын хүүгээ 450 нэгжээр огцом өсгөж,  15 хувиар болсноор олон улсын зах зээлийг багагүй гайхшрууллаа. Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг өнгөрсөн зургаадугаар сараас хойш ам.доллараас 30 гаруй хувиар суларсан байна.
ОУВС-гийн хөтөлбөрт өмнө нь хамрагдаж байсан Монгол Улсад Азийн Хөгжлийн Банк ирэх гурван жилд жил бүр 300 сая ам.долларын төсвийн дэмжлэг үзүүлэх аж. 
Энэхүү зээлээр Монгол улс дэд бүтцийн хөтөлбөрт оруулсан өмнөх зээлээ дахин санхүүжүүлэх юм. Мөн ядуурлыг бууруулах хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. 



Japan News: ОУВС-гаас Монгол Улсад 440 сая ам.доллар зээлүүлнэ

Монгол улсын ашигт малтмалын гол түнш болсон Хятадад түүхий эдийн үнэ унаж, өсөлт удааширсанаас Монголын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 1 хувь болжээ. Оюутолгой төслийг тойрсон “Рио тинто”-гийн маргаанаас хойш тус улс гадаадын хөрөнгө оруулагчийн эрэлд гарсан юм.

ОУВС-гийн хэвлэлийн төлөөлөгч Кэйко Ёцуномияагийн мэдэгдсэнээр энэ удаагийн хөтөлбөр нь  2009-2010 оны хооронд тус улстай хийсэн Стэнд-бай хөтөлбөрийг оруулаад, 1990 оноос хойш Монгол Улсад явуулж байгаа зургаа дахь хөтөлбөр болж байна.

ОУВС-гаас “Монгол Улсад хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөр нь тус улсын эдийн засгийн тогтвортой байдал, өрийн төлөх чадварыг хангах замаар эрүүл, тогтвортой хөгжлийг бүтээх болно” гэж мэдэгджээ. 


The Star: Монгол улс ОУВС-гаас 5.5 тэрбум ам.доллар зээлнэ

2016 оноос хойш эдийн засгийн уналтанд орж, зарлагын хэтрэлт, орлогын уналттай байгаа Монгол улсад ОУВС болон бусад байгууллагаас тусламж үзүүлэхээр болжээ. 

ОУВС-гаас олгох эл хэлэлцээртэй холбогдуулан БНХАУ-ын Ардын Банк Монголтой хийсэн юанийн своп хэлэлцээрээ 3 жилээр сунгаж, зээлийн шугамаа 15 тэрбум юань болгоно гэж мэдэгдсэн байна.    

Монголбанкны ерөнхийлөгч Н. Баярсайхан Төвбанк нийгмийн халамжийн ямар ч хөтөлбөрт санхүүжилт гаргахгүй гэдэгээ мэдэгдсэн байна. Ипотекийн зээлд хүртэл санхүүжилт хийхгүй аж. 

Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөр Монголын нийгмийн халамжийн хөтөлбөрт нөлөөлөхгүй гэнэ. Тус улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгнө. Харин мансууруулах төрлийн бүтээгдэхүүний(архи, тамхи) татвар өсөж байгаа” гэж өнгөрсөн ням гаригт мэдэгдсэн байна. 


 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
3 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
10
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.