Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

27 жил эм хэрэглэсэн бодибилдингч Рич Пиана

Ийм том булчинг эм, бэлдмэлгүй бий болгох боломжгүй гэж мэргэжилтнүүд үздэг,


Америкийн бодибилдингийн тамирчин Рич Пиана 45 настай. Бусад тамирчдаас ялгарах гол онцлог нь түүний гарын булчингийн хэмжээ, хэлбэр юм. Ийм том булчинг эм, бэлдмэлгүй бий болгох боломжгүй гэж мэргэжилтнүүд үздэг, Рич өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Тиймээ, тэр 27 жил стероид хэрэглэж байгаа.

Бялдаржуулах урлагийнхны гол уриа бол “Ямар ч үнээр хамаагүй ялах”. Хэрэв та аварга том булчин, асар том биетэй болохыг хүсэж байвал стероид хэрэглэхээс өөр аргагүй.

Пиана 140 кг жинтэй. 18 наснаасаа эм, сэргээш хэрэглэж байгаагаа нуудаггүй. Бүр интернэтээр бэлдмэл хэрэглэх цагийн хуваариа оруулдаг хүн. Мэдээж залуу тамирчдыг стероид хэрэглэж болохгүй гэж тэр сургадаг ч өөрөө хэрэглэдэгтээ огт санаа зовдоггүй.  

Бялдаржуулах урлагийн тамирчин байсан ээжийгээ даган 11 наснаасаа спорт танхимд очиж, төмөр өргөж эхэлсэн Рич энэ спортод эргэлт буцалтгүй дурласан юм. Тэмцээн уралдаанд орон, түрүүлэх гэж зүтгээд амжилт олохгүй, гуниж явсан үедээ тэр стероид хэрэглэж эхэлжээ. Ингээд 18 настайдаа анхныхаа тэмцээнд амжилттай оролцсоноос хойш тогтмол эм хэрэглэх болсон байна. Удалгүй “Калифорнийн мистер” том цол ч хүртжээ.

Одоо тэр тэмцээн уралдаанд оролцохоо больсон ч дасгал сургуулиа хийсээр байгаа. YouTube дэх сувгаараа хичээл зааж, мөнгө олно. Өөрийн гэсэн бизнестэй.

Түүний эхнэр алдартай фитнес-модель Сара Хеймс юм. Хуримын ёслолд Ричийн булчин хэт том байснаас ханцуйгүй хувцастай гарч ирж байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
1 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
3
2 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
43
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.