Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Grand Prix Düsseldorf” 4 алт, 11 мөнгө, 14 хүрэлтэй

1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах мөнгөн медаль хүртэж байв.


Олимпийн шинэ циклийн жүдо бөхийн анхны Гран При тэмцээн энэ сарын 24-26-нд Германы Дюссельдорф хотын “Мицубиши электрик Халле” ордонд болох гэж байна. Энэ үеэр тус хотод уламжлалт Багт наадам болох тул дюссельдорфчуудын хувьд давхар баяр болж байгаа юм. Жүдочид ч гэсэн тэмцээнээс гадна үзэх харах юм ихтэй сайхан тэмцээн болох нь.
Эрэгтэй, эмэгтэй нийт 14 жингээс манайхан эрэгтэй 5, эмэгтэй 3 жинд оролцоно. Олон жилийн түүхтэй энэ тэмцээнд алдартай олон тамирчин оролцдог уламжлалтай. Риогийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа барилдахаар болжээ.
Монголын шигшээ баг
Эрэгтэй

60 кг- Г.Болдбаатар, Д.Амартүвшин
66 кг- Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх
73 кг- С.Баяртүвшин
81кг- Б.Алтансүх, Б.Гаажадамба
90 кг- Б.Бат-Эрдэнэ
Эмэгтэй
48 кг- Э.Гэрэлмаа
52 кг- Ч.Аззаяа,
57 кг- Д.Сумъяа, Л.Энхрийлэн
24-ний Баасан гарагт эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг-ийн жингийнхэн барилдана. Маргааш нь эмэгтэй 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг-ийнхан аваргаа тодруулна. Ням гарагт хүнд жингийнхэн буюу эмэгтэй  78, + 78 кг, эрэгтэй 90, 100, + 100 кг-ийн барилдаан болно.
“Дюссельдорф Гран При” тэмцээн 1989 оноос эхтэй. Анх  “World Masters Rüsselsheim” нэртэй байсан ч ирэх жил нь “World Masters Munich” болж, 11 жилийг үдсэн. 2002 онд “German World Open Wuppertal”, 2003-2004 онд  “German World Open Hamburg”, 2005-2008 онд “Super World Cup Hamburg”, 2009 онд “Grand Prix Hamburg” нэртэйгээр хот дамжиж байгаад 2010 оноос IJF-ийн цуврал тэмцээний нэг “Grand Prix Düsseldorf” болж,  Дюссельдорф хотноо төвхнөсөн түүхтэй.
Монголын тамирчид анх 1996 онд энэ тэмцээнээс медаль хүртсэн. 60  кг-ийн жинд гавьяат тамирчин Д.Нармандах мөнгөн медаль хүртэж байв.
1996 он- Д.Нармандах 60 кг мөнгөн медаль “World Masters Munich”

1997 он- Ц.Очирбат 78 кг хүрэл “World Masters Munich”
2007 он- Д.Нямхүү 81 кг мөнгө, Х.Цагаанбаатар 66 кг, Н.Түвшинбаяр 100 кг хүрэл “Super World Cup Hamburg”

2008 он- Ч.Болдбаатар 60 кг хүрэл “Super World Cup Hamburg”

2010 он- Х.Цагаанбаатар 66 кг, С.Ням-Очир 73 кг алт, Д.Төмөрхүлэг 60 кг хүрэл

2011 он- П.Лхамдэгд 78 кг алт, Ц.Мөнхзаяа 63 кг, Г.Болдбаатар 60 кг хүрэл

2012 он- С.Ням-Очир 73 кг, Х.Цагаанбаатар 66 кг, Г.Болдбаатар 60 кг мөнгө, Д.Сумъяа 57 кг, М.Бундмаа 52 кг хүрэл

2013 он- Г.Болдбаатар 60 кг алт

2014 он- Д.Сумъяа 57 кг, М.Уранцэцэг 48 кг мөнгө, Н.Түвшинбаяр 100 кг, Д.Төмөрхүлэг 66 кг хүрэл

2015 он- М.Уранцэцэг 48 кг, Д.Төмөрхүлэг 66 кг, Д.Сумъяа 57 кг, Ц.Мөнхзаяа 63 кг мөнгө.


2016 он- М.Уранцэцэг 48 кг, Ц.Мөнхзаяа 63 кг, Л.Отгонбаатар 90 кг хүрэл

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
31
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.