Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Dreamers' Day: Оскарыг шуугиулах "Moonlight" киног Монголдоо үзэх боломж

Барри Жэнкинс Оскарын шилдэг найруулагчийн төрөлд өрсөлдөж буй дөрөв дэх өнгөт арьст найруулагч юм.


Та тун удахгүй болох гэж буй Оскарын шагнал гардуулах ёслолд өрсөлдөж байгаа кинонуудыг үзэж амжсан уу? Оскарын найман төрөлд нэр дэвшсэн “Сарны туяа” монгол хэлээр өргөн дэлгэцнээ ганцхан удаа гарах гэж байна. Гэхдээ үзэхээсээ өмнө дараах 10 баримтыг заавал уншаарай.

1. Киног амьд болгодог хэд хэдэн чухал зүйл бий. Юун түрүүнд жүжигчдийн уран чадвар. Тэгвэл “Moonlight”-ийн гол дүрийн баатар усанд сэлэхээр оролдож байгаа хэсэгт жүжиглээгүй бөгөөд үнэхээр усанд сэлэхээр анх удаа оролдсон нь тэр аж. Үүнээс илүү бодитой зураг авалт гэж юусан билээ.

2. Жүжигчин бүсгүй Наоми Харрис “Spectre” киноны нээлтүүдийнхээ дундуур гуравхан өдрийн дотор “Сарны туяа” киноны зураг авалтыг дуусгасан гэдэг. Их Британийн иргэн тул визгүй удаж болохгүй байсан учраас тэр аж. Асар богино хугацаанд дүрийнхээ 15 жилийн амьдралыг харуулах тун амаргүйг онцлох нь зүйтэй.

3. Найруулагч Барри Жэнкинс Шайроны дүрийг бүтээсэн гурван залууг зураг авалтын үеэр хооронд нь ганц ч удаа уулзуулаагүй. Тэд өөр өөрийнхөөрөө дүрээ бүтээгээсэй гэсэндээ тэгж шийдсэн аж.

4. Барри Жэнкинс Оскарын шилдэг найруулагчийн төрөлд өрсөлдөж буй дөрөв дэх өнгөт арьст найруулагч юм.

5. Киног “In Moonlight Black Boys Look Blue” хэмээх жүжгээс сэдэвлэн бүтээсэн.

6. Барри Жэнкинсийн ээж мөн хар тамхины донтолтоос болж шаналж байсан.

7. Киноны гурван хэсэгт бүгдэд нь гарсан цорын ганц жүжигчин нь Наоми Харрис.

8. Киноны зураг авалтыг Флорида мужийн өмнөд хэсэгт 2015 оны 10-11 сард 25 хоногийн турш хийсэн.

9. Жүжигчин Брэд Питт кино хийхэд шаардлагатай санхүүжилтийг шийдэж өгсөн байна.

10. Арита Франклины “One Step Ahead” гэх дуу кинонд хоёр ч удаа тоглогддог.

Уг киног энэ бямба гарагт Dreamers' Day арт кино өдөрлөгөөр хүлээн авч үзээрэй. Кино өдөрлөгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
35
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.