Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын үнэ өсжээ

Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг солих нөхцөлөөс хамаараад ДЕФОЛТ болох, эсэх нь шийдэгдэнэ гэж даваа гаригт Moody’s агентлаг анхааруулсан.


Монголын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон тухай албан ёсны мэдээлэл өнгөрсөн ням гаригт цацагдсан. Энэ өдрөөс хойш бөмбөрцгийн хэвлэлүүдээр цаг тутамд мэдээлэл шинэчлэгдсээр байна.

"Reuters" агентлагийн цахим хуудаст гарсан ээлжит мэдээллийг орчуулан хүргэж байна. 

Монголын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт багтаж, 5.5 тэрбум ам.долларын зээлийн багц авахаар болсны дараа тус улсын бонд өслөө. Хөрөнгө оруулагчид ирэх гуравдугаар сарын 21-нд эргэн төлөлтөө хийх товтой Хөгжлийн банкны бондыг анхааралтай ажиглаж байсан юм. Тус улсын хууль тогтоогчдод дотоодын бизнес эрхлэгчид болон иргэд нь хандив өргөж, өрийн төлбөр барагдуулахад тусалж байсан юм. 

Уг бондыг Засгийн газар нь своп хэлэлцээрээр шинээр солих сураг дуулдсан даруйд үнэ нь 2 центээр чангарсан байна. Харин 2018, 2021 болон 022 оны бондуудын үнэ 1.1, 3.9 болон 4.2 центээр тус бүр өссөн тухай “Tradeweb”-ийн мэдээллээс харж болно. 

“Монголын нөхцөл байдал сайжирна гэж удаан хугацаанд хүлээлээ” гэж “Allianz Global Investors” компанийн хөгжиж буй зах зээлтэй орны хөрөнгө оруулалтын шинжээч Шахзад Хасан хэлсэн байна. 

“Энэхүү үйл явдал нь тус улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг татахад дөхөм болно. Ингэснээр Монголд хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлж, тус улсын эдийн засагт эерэг үр дүнг авчирна ” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 

Монголчууд энэ долоо хоногт Хөгжлийн банкны бондыг свопоор солих талаар хөрөнгө оруулагчидтай уулзах товтой байна. 

Бондыг солих нөхцөлөөс хамаараад бонд ДЕФОЛТ болох эсэх нь шийдэгдэнэ гэж даваа гаригт Moody’s агентлаг анхааруулсан. Олон улсын үнэлгээний тус агентлаг цөөн хоногийн өмнө тус улсын Хөгжлийн банкны эл бондыг дефолт гэж үнэлэх магадлалтай байгаа учраас зээлжих зэрэглэлийг нь бууруулж магадгүй тухайгаа зарласан юм. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал Монголын төлбөрийн чадварт эерэгээр нөлөөлөх магадлал байгааг тэмдэглэсэн байжээ. 

Байгалийн баялгаар баян эл орон ОУВС-гаас 440 сая ам.долларын зээл авна. Харин Дэлхийн банк болон бусад зээлдүүлэгчээс 3 тэрбум ам.доллар авах төлөвтэй байгаа юм. Харин БНХАУ-ын Ардын банкнаас тус улстай байгуулсан 15 тэрбум юанийн зээлийн своп шугмын хугацааг сунгах төлөвтэй байгаа юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
3
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.