Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Цагаан сарын барилдаанд шуугиулах 6 бөх

Найраагүй болохоор монголчууд Үндэсний баяр наадмаас илүү Цагаан сарын барилдааныг үзэх дуртай.


Монголчууд бөхөд дуртай, хайртай ард түмэн. Хэдийгээр Үндэсний баяр наадам нь үндэсний бөхийн хамгийн том баяр ч бөхийн хорхойтнууд Цагаан сарын барилдааныг үзэх илүү дуртай. Учир нь Улсын цол олгодогггүй тул шударга, найраагүй явагддаг.

Билгийн тооллын шинэ он болох Цагаан сарыг тохиолдуулан, жил бүрийн битүүний өдөр болдог. Хамгийн анхны Цагаан сарын барилдаан 1963 онд Нэгдэлчдийн баярын барилдаан нэртэйгээр зохиогджээ.

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан 26-ны өдөр “Бөхийн Өргөө”-нд болно. Тасалбарын үнэ 20000-25000 төгрөг бөгөөд битүүний өдрийн өглөө зарна.
Сар шинийн барилдаан “Бөхийн өргөө”-нд хоёрдугаар сарын 23-д болох залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ. 24-нд аймаг, цэргийн цолтой 256 бөх, 25-нд өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан тус тус болно. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан 5000 төгрөгийн үнэтэй бол залуучуудын болон өсвөрийн барилдаан 1000-3000 төгрөг.

Энэ жил хэн түрүүлэх бол? Бөхийн хорхойтнуудын толгойд одоо ийм бодол л эргэлдэж байна. Үндэсний бөхийн холбооны сүүлийн чансаагаар ийм бөхчүүд тэргүүлж байгаа аж. Улсын арслан Р.Пүрэвдагва 17067 оноо, Улсын заан Б.Пүрэвсайхан 15637, Улсын харцага Т.Баасанхүү  15145, Улсын харцага Ц.Содномдорж 13745, Улсын аварга Г.Эрxэмбаяр 13233, Улсын гарьд Б.Гончигдамба 12795, Улсын аварга Ч.Санжаадамба 12662, Улсын арслан Н.Батсуурь 12567, Улсын начин Э.Даш 12027, Улсын харцага Б.Бат-Өлзий 11915 оноотой эхний 10-т бичигдэж байна.

Гэхдээ чансаа дээгүүр байлаа гээд заавал түрүүлнэ гэсэн үг биш. Цагаан сарын барилдаанд 2010 онд Цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлж, олныг гайхуулж байсан удаатай. Түүний дараа жил Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж байв.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу 13 удаа түрүүлсэн. Дархан аварга Х.Баянмөнх найм түрүүлж, дөрөв үзүүрлэсэн бол Дархан аварга Ж.Мөнхбат зургаа түрүүлж. дөрвөн удаа үзүүрлэж байжээ.
Цагаан сараар хамгийн их түрүүлсэн аймаг бол Хэнтий. Нийт 13 түрүү авсан нь бүгд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Төв аймгийн бөхчүүл 11, Увс 11, Архангай 6, Өвөрхангай 6, Булган 2, Сүхбаатар 2, Хөвсгөл 2, Сэлэнгэ аймгийн бөх нэг удаа түрүүлжээ.

1963 оноос 64 бөх, 1971 оноос 128, 1991 оноос 256 бөх барилдуулж байна.
Бөхчүүд, бөх сонирхогчид тухайн жилийн наадмын өнгийг Цагаан сарын барилдаанаас шинждэг. Энэ барилдаанд сайн барилдсан бөхийг Улсын наадамд түрүүлж үзүүрлэх буюу их шөвөгт үлдэнэ хэмээн таавар дэвшүүлдэг. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ улсын баяр наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа гарсан.

Мөн давсан бөхийн цацсан хишиг боорцогноос хүртвэл тухайн жилдээ хийморьтой явна гэж бэлэгшээдэг.
Цагийг эзэлсэн “Хоёр Мөнх” 4 удаа үзүүр түрүүнд таарч, Х.Баянмөнх гуравт нь түрүүлж байв.

2006 оны нохой жилийн сар шинийн баяраар УИХ-ын гишүүн,  Дархан аварга Б.Бат-Эрдэнэ залуу аваргуудыг өвдөг шороодуулж түрүүлсэнд бөх сонирхогчид ихэд дургүйцэн, усны сав шидэлж байсан юм. Үүнээс өөр будлиантай барилдаан болоогүй гэхэд болно.

1966 оны барилдаанд залуу заан Х.Баянмөнх Д.Дамдин, Ж.Мөнхбат аваргуудыг орхиж, анх удаагаа түрүүлсэн байдаг. Энэ үед Ж.Мөнхбат аварга “Баянааг ааглаж давдаг маань өнгөрч байх шиг байна, одоо бол ухаанаар давна шүү” хэмээн бодсон гэдэг. Харин 1977 онд Х.Баянмөнх аварга Д.Хадбаатарыг арай ядан давчихаад “Хадааг барахгүй болж байгаа юм байна” гэж ярьж байсан гэнэ.
Цагаан сарын барилдааны аваргууд (Эхэнд түрүүлсэн, дараа нь үзүүрлэсэн бөхийн нэр)
1963 он: Ж.Мөнхбат /у.з/, Ч.Бээжин /у.а/
1964 он: Ж.Мөнхбат /у.а/ ,  Л.Дашдаваа /у.н/
1965 он: Л.Сосорбарам /у.а/ , Д.Дамдин /д.а/
1966 он: Х.Баянмөнх /у.з/ , Ж.Мөнхбат /д.а/
1967 он: Х.Баянмөнх /у.а/ , Ч.Бээжин /у.а/
1968 он: Ж.Мөнхбат /д.а/ , Х.Баянмөнх /у.а/
1969 он: Ч.Өвгөнхүү /у.н/ , Ч.Бээжин /у.а/
1970 он: Д.Дамдин /д.а/ , Х.Баянмөнх /у.ав/
1971 он: С.Цэрэн /у.а/ , Д.Дамдин /д.ав/
1972 он: Х.Баянмөнх /д.а/ , У.Пүрэв /у.з/
1973 он: Ж.Мөнхбат /д.а/ , Ж.Хайдав /у.а/
1974 он: Х.Баянмөнх /д.а/ , Ж.Мөнхбат /д.а/
1975 он: Х.Баянмөнх /д.а/ , Ж.Мөнхбат /д.а/
1976 он: Ж.Мөнхбат /д.а/ , Л.Сосорбарам /у.а/
1977 он: Х.Баянмөнх /д.а/ , П.Дагвасүрэн /у.а/
1978 он: Д.Цэрэнтогтох /у.з/ , Ж.Мөнхбат /д.а/
1979 он: Х.Баянмөнх /д.а/ , Д.Цэрэнтогтох /у.а/
1980 он: Д.Хадбаатар /у.а/ , Д.Долгорсүрэн /у.з/
1981 он: Ж.Мөнхбат /д.а/ , Д.Цэрэнтогтох /у.ав/
1982 он: Х.Баянмөнх /д.а/ , М.Мөнгөн /у.а/
1983 он: Д.Цэрэнтогтох /д.а/ , Д.Амгаа /у.з/
1984 он: Д.Хадбаатар /у.а/ , Ё.Ишгэн /у.н/
1985 он: Д.Хадбаатар /у.а/ , Д.Цэрэнтогтох /д.а/
1986 он: Д.Цэрэнтогтох /д.а/ , М.Мөнгөн /у.а/
1987 он: О.Балжинням /у.н/ , Д.Цэрэнтогтох /д.а/
1988 он: Б.Бат-Эрдэнэ /у.з/ , Б.Ганбаатар /у.а/
1989 он: Б.Бат-Эрдэнэ /у.а/ , Х.Баянмөнх /д.а/
1990 он: Б.Бат-Эрдэнэ /у.ав/ , Д.Цэрэнтогтох /д.а/
1991 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , Б.Ганбаатар /у.а/
1992 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , О.Балжинням /у.а/
1993 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , Х.Баянмөнх /д.а/
1994 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , О.Балжинням /у.а/
1995 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , О.Балжинням /у.а/
1996 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , Д.Мөнх-Эрдэнэ /у.а/
1997 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , Ц.Цэрэнпунцаг /у.з/
1998 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , Б.Ганбат /а.а/
1999 он: А.Сүхбат /у.з/ , Б.Бат-Эрдэнэ /д.а/
2000 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , Ц.Магалжав /а.а/
2001 он: А.Сүхбат /у.а/ , Д.Сумъяабазар /у.з/
2002 он: Д.Сумъяабазар /у.з/ , И.Доржсамбуу /у.з/
2003 он: Д.Сумъяабазар /у.з/ , А.Сүхбат /у.ав/
2004 он: Г.Өсөхбаяр /у.ав/ , И.Доржсамбуу /у.з/
2005 он: Г.Өсөхбаяр /у.ав/ , Д.Сумъяабазар /у.г/
2006 он: Б.Бат-Эрдэнэ /д.а/ , Д.Сумъяабазар /у.г/
2007 он: Г.Өсөхбаяр /д.ав/ , Д.Сумъяабазар /у.ав/
2008 он: И.Доржсамбуу /у.г/ , Ду.Батбаяр /у.н/
2009 он: Б.Ганбат /у.з/ , Г.Өсөхбаяр /дал.Ав/
2010 он: Ч.Санжаадамба /ц.а/ ,  Г.Өсөхбаяр /д.а/
2011 он: Ш.Мөнгөнбаатар /а.а/ , Х.Мөнхбаатар /у.а/
2012 он: С.Мөнхбат /у.ав/ , Х.Мөнхбаатар /у.а/
2013 он: Г.Эрхэмбаяр /у.ав/ , С.Мөнхбат /у.ав/
2014 он: Д.Рагчаа /у.г/ , О.Хангай /а.а/
2015 он: Ч.Санжаадамба /у.з/ , М.Өсөхбаяр /у.з/
2016 он: Ц.Содномдорж /у.х/ , Л.Эрхэмбаяр /у.ав/

Энэ жилийн Цагаан сарын барилдаанд хэн түрүүлэх вэ?
Улсын аварга С.Мөнхбат
Улсын аварга Г.Эрхэмбаяр
Улсын аварга Ч.Санжаадамба
Улсын арслан П.Бүрэнтөгс
Улсын арслан Р.Пүрэвдагва
Улсын харцага Ц.Содномдорж
Poll Maker
 
 
 
 
 
 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
29
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.