Хайх зүйлээ бичнэ үү

мин

М.Энхболд: Хөшигийн хөндийн нисэх буудлын талаарх өмнөх Засгийн газрын шийдвэр хэрэгжих ёстой

УИХ-ын дарга М.Энхболд Японы Гадаад хэргийн дэд сайд Такэо Акибаг хүлээн авч уулзав.


УИХ-ын дарга М.Энхболд Монгол, Японы Гадаад харилцааны яамдын ээлжит Зөвлөлдөх уулзалтад оролцож буй Японы Гадаад хэргийн дэд сайд Такэо Акибаг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Японы Гадаад хэргийн дэд сайд Такэо Акиба “Зөвлөлдөх уулзалт амжилттай боллоо. Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн бид хоёр АНУ болон дэлхий дахины улс төрийн харилцаанд тодорхой өөрчлөлт орж байгаа ийм үед Монгол, Япон хоёр улс нягт холбоо харилцаатай байж, Гадаад харилцааны яам хооронд тогтмол мэдээлэл солилцож, байр сууриа хамтран илэрхийлж байх нь чухал гэж тохиролцлоо. Ноён Д.Даваасүрэнгээс Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хийх гэж буй өөрчлөлтийн талаар олон зүйлийг мэдэж авсан. Монгол Улс эдийн засгаа сэргээхийн тулд ОУВС-тай тохиролцоонд хүрч байгаад баяртай байна. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад шаардлага гарвал бид та бүхэнд тусалж, дэмжсээр байх болно” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Арваннэгэн жилийн өмнө миний бие Ерөнхий сайдын хувиар Японд айлчилж, ноён Ж.Коизүми Монголд ирж байлаа. Бидний анх эхлүүлсэн Хөшигийн хөндийд нисэх онгоцны буудал барих ажил бодит үйл хэрэг болж, ашиглалтад орох гэж байгаад баяртай байна” гээд Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах үйл явц, өнөөгийн нөхцөл байдал, хөтөлбөрийн шаардлагын талаар товч мэдээллээ.

Уулзалтын үеэр мөн Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд, энэ оны гуравдугаар сард Японд хийхээр төлөвлөж буй Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалын бэлтгэл ажлын талаар хөндөж ярилцав.

Түүнчлэн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын менежементийг Японы хувийн компаниуд хариуцан ажиллах сонирхолтой байгаа талаарх асуудлыг Гадаад хэргийн дэд сайд ноён Такэо Акиба хөндсөнд УИХ-ын дарга М.Энхболд “Өмнөх Засгийн газар шийдвэрээ гаргасан. Тэр шийдвэр хэрэгжих ёстой. Гол нь үйлчилгээний үнэ тарифаа Монголын нөхцөл, монголчуудын эрх ашигт нийцүүлэхэд анхаарах ёстой гэж үзэж байна” гэлээ.

Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Японы Гадаад хэргийн яамны Хятад, Монголын газрын захирал Казүяа Эндо, тэргүүн дэд захирал Шиничиро Хаяаши, дэд захирал Саяако Оцү нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.     

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Тавантолгойн цахилгаан станцыг барих Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрэ...
2
2018.12.10
Ямар ч эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг даалгалаа
3
2018.10.30
Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
30
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.