Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ГЭРИЙН ЭЗЭГТЭЙ нарын Энэдбэл цэцгийн тухай мэдэх ёстой бүх зүйл

Энэдбэл нь цэцгийн уралдаан тэмцээнд оролцож гоёмсог цэцгээрээ олон удаа шалгарч байжээ.


Энэ удаад бид цэцэг сонирхогчдын тарих дуртай, цэцгийн уралдаан тэмцээнд оролцож гоёмсог цэцгээрээ олон удаа шалгарч байсан цэцгээр гоёдог ургамал буюу энэдбэл цэцгийн тухай мэдээлэл өгье.

 

Энэдбэл цэцэг     

Латин нэр: Pelargonium
Монгол нэр: Энэдбэл
Гарал үүсэл: Өмнөд Африк

Өмнөд Африкийн бүс нутгаас гаралтай, Шимтэглэйтэн овгийн энэхүү ургамал олон өнгийн  гоёмсог багц цэцэгтэй бөгөөд тасалгааны цэцэг хэлбэрээр ихээхэн өргөн дэлгэрчээ. Зөвхөн энэ цэцгээр дагнан, сортуудыг нь тарьж ургуулдаг хүн ч байна. Үрээр болон  мөчрөөр үржүүлнэ. Тайрч авсан мөчрөө бага зэрэг өлсгөж байгаад элсэнд болон хөрсөнд бага зэргийн чийг өгч үндэслүүлнэ. Усанд үндэслүүлэхэд ялзардаг тул шууд хөрсөнд суулгах нь зүйтэй юм. Үрээр ургуулахад ямар нэгэн асуудал бага бөгөөд үрээр тарьсан цэцгээс олон бундуй үүсч, маш сайхан цэцэглэдэг.

Нийт 250 зүйл бүртгэгдсэнээс тасалгаанд өргөн дэлгэрсэн сортууд нь хүрээт энэдбэл, анхилам энэдбэл, том цэцэгт энэдбэл, унждаг энэдбэл зэрэг юм. Pelargonium zonale буюу хүрээт энэдбэлийн маш олон сортыг гарган авчээ. 

Энэдбэл цэцгийг тарих гэж байвал дараах онцлогуудыг харгалзах нь зүйтэй. Үүнд:

Гэрэлсэг ургамал тул хамгийн сайн гэрэлтэй газраа байрлуулна. Гэрэл дутвал навч нь жижгэрч, сунаж хэлбэргүй ургадаг. Хэрэв тохиромжтой нөхцөл бүрдэж, гэрэл, дулаан нь тохирвол жилийн турш цэцэглэдэг ургамал юм. Гэвч ямар ч ургамлыг амрах цагт нь амрааж байх нь цаашид хүчирхэг ургах төдийгүйдараагийн цэцэглэлтэд сайнаар нөлөөлөх үндэс болдог. Тиймээс өвлийн улиралд сэрүүн газар байрлуулж 7-10 хоногт 1 удаа усалж байх нь зүйтэй. Тохиромжтой дулаан нь өвийн цагт 6-8 хэм, зун 15-25 хэм байна.

Цэцэглэхээс өмнө 2 сард сунасан нүцгэрсэн, хөгширсөн мөчрийг тайрч танан үзэмжтэй бут үүсгэн саглайлгаж ургуулаарай. Ид цэцэглэж байх үед нь хагдарсан цэцгийг авч хаяж байхгүй бол дараагийн цэцэг удааширдаг. Жил бүрийн хавар дунд зэргийн хөнгөн хөрс бэлдэж шилжүүлэн суулгана. Хэт жижиг савтохиромжгүй, ургалт удааширч томордоггүй зэрэг онцлогтой. 
   
Цэцэгчид миний цэцэг яагаад цэцэглэхгүй байна? гэж хамгийн их асуудаг тул цэцэглэхгүй байх дараах шалтгаанууд байдгийг анхаараарай. Үүнд:

• Гэрэл хангалтгүй бол цэцэглэхгүйгээс гадна ургалт удаан болдог. Гэрэл хангалтгүй орчинд байрлуулах бол нэмэлт гэрэлтүүлэг хийж өгөөрэй. 

• Усалгаа ихдэх болон хэт чийгтэй нөхцөлд цэцэглэхгүй. Бундуй үүссэн ч цэцэглэхээсээ өмнө  унадаг тулусалгааг тааруулж, агааржуулалтыг маш сайн хийж өгөх хэрэгтэй.

• Энэдбэл нь  хэт өндөр болж хөгширөхөөрөө цэцэглэлт нь удааширдаг тул  тайрч танан, шинэ шилбэ навч үүсэх нөхцөл бүрдүүлж өгөөрэй. 

• Мөн хэт халуун болон хэт сэрүүн орчинд удаан байлгавал цэцэглэлт удааширдаг. 


Энэ ургамлын бүх хэсэг нь эфирын тос агуулдаг тул өвөрмөц хурц үнэртэй, хорхой шавьж үржихээс сэргийлдэг ач тустай. Өрөө тасалгаа, цүнх савны эвгүй үнэр дарахаас гадна ардын эмнэлэгт эмчилгээнд ашигладаг гэсэн мэдээлэл ч бий.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
1 цагийн өмнө
Үзэсгэлэнт Фрида Калогийн үнэт эшлэлүүд
3
2 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.