Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ОХУ-ын чөлөөт бөхийн шинэ од Чермен Валиев

Бесик “Чепик намайг залгамжлана гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлж байлаа


Олимпийн шинэ цикл эхлээд удаагүй ч 18 настай Чермен Валиев аль хэдийнэ мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, ирээдүйн од хэмээн нэрлэгдэж эхэллээ. Иван Ярыгиний тэмцээн дээр тэр өрсөлдөгчдөө итгэл төгс ялсаар финалд Европын АШТ-ий медальт Ильяс Бекбулатовт л ялагдсан билээ. Саяхан Иранд болсон Дэлхийн Цомд ч залуу хүү тодорч амжсан. АНУ, Гүржийн хүчтэй бөхчүүдийг ялсан Валиев домогт Бесик Кудуховын хайртай шавь байжээ.

Түүний багш Кахабер Дзукаев ийнхүү ярьж байна.
“Чермен Валиев анх уулзахад л надад шууд таалагдсан. 26 кг жинтэй, жижигхэн, хөдөлгөөнтэй, байрандаа сууна гэж байхгүй, байнга үсэрч харайна. Бэлтгэл сургуулиа бүрэн хийчихээд ах нараараа дажигнаад сууж байдаг байлаа. Чепикийг анх ирэхэд нь  хэдэн даалгавар өгсөн чинь бүгдийг нь хийчихэж байна. Тэгээд л орой бэлтгэлтэй, ирээрэй гээд авч байлаа. Анхны өдрөөсөө л тэр тодорсон, одоо ч хэвээр. Барилдаан, гүйлт, хөлбөмбөг, регби юу ч тоглосон ялгаагүй, ялагдах дургүй. Ялагдчихаад уйлж байсан удаатай. Чепик аварга болох хүсэлтэй, аваргын зан чанартай. Тоглоом хийгээд, инээж наргиад явж байдаг марзан хөвгүүн ч шүгэл үлээн, бэлтгэл эхлэхэд тэр ганц ч үг хэлэхгүй, шаргуу бэлтгэлээ хийдэг. Түүнд даалгавар өгөөд гэртээ эргэлзэлгүй харьж болно. Учир нь тэр өгсөн даалгаврыг бүгдийг заавал хийнэ. Харин бэлтгэлийн төгсгөлд ирж, гэрт нь хөөж явуулахгүй бол Чепик өөрөө бэлтгэлийн танхимаас явах хүн биш.

Бесик Кудухов түүнд их хайртай байсан. Бесик надад “Кахабер Шотаевич таны гарт намайг залгамжлагч байгаа шүү. Чепик намайг залгамжлана гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлж байлаа. Тэр өдөр би тэдний зургийг авч байсан юм. Харамсалтай нь хэдхэн хоногийн дараа Бесик ослоор нас барсан. Чепик ч Бесикийг шүтэн биширдэг, барилдааныг нь харахаар Бесикийг дууриаж байгаа нь мэдэгдээд байдаг.
Иван Ярыгиний тэмцээний өмнө би түүнд “Чепик чи бага хүүхэд байж болно. Гэхдээ өрсөлдөгчид чинь чамаас илүү биш. Тэд туршлагатай, алдар хүндтэй ч чамаас илүү биш. Насанд хүрэгчдийн тэмцээнд үзүүлээд өг” гэж хэлсэн. Чепик ч үзүүлж өгсөн. Түүнийг Дэлхийн Цомд авч явсанд нь би шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дзамболат Тедеевт баярладаг. Чепикийг Европын залуучуудын аваргад оролцоосой гэж их хүсч байна. Энэ жил бид залуучуудын УАШТ-д оролцох төлөвлөгөөтэй байгаа. Насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох талаар тодорхой шийдсэн юм байхгүй ч Чепик ямар ч тэмцээнд бэлэн байгаа”
ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дзамболат Тедеев “Чермен бол бөхийн замналаа дөнгөж эхэлж байгаа залуу хүү. Өнөөдөр тэр идэрчүүдэд барилдаж байгаа ч алдар цуутай хэнээс ч эмээдэггүй нь харагдсан. Түүний гол чанар бол эцсээ хүртэл тэмцдэг. Энэ дөрвөн жилд чөлөөт бөхийн ертөнц түүний тухай шагшин ярих болно. Чермен ажилсаг, хөдөлмөрч хүүхэд. Хөдөлмөр хэзээ ч үр дүнгүй байдаггүй юм”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
36
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.