Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ямаатай йог хийхийн тулд хүмүүс зуу зуугаараа дугаарлаж байна

Мал элбэгтэй манай улсын хувьд жуулчдыг татах сонирхолтой санаа биш гэж үү.


Йогт дуртай хүн дэлхийд сая сая бий. Ямаанд хайртай хүн бас олон. Энэ хоёрыг нийлүүлбээс хүмүүсийн анхаарлыг татаж чадна хэмээн Лэйни Морс гэх бүсгүй бодож олжээ.

Ингээд ямаатай йогийн хичээлээ заахын тулд 10 жилийн турш хийсэн ажлаа хаяж, бүх цаг заваа зөвхөн үүнд зориулсан байна. Үүний тулд Аризонагаас Орегон муж руу нүүн, найман ямаа аваад фермд амьдрах болжээ.

Одоогоор түүний ямаатай йогт оролцохоор 1200 хүн хүлээж байгааа бөгөөд өдөр ирэх тусам сонирхсон хүний тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн найман сард эхлүүлсэн йогийн хичээл нь өөр мужуудад ч дэлгэрч байгаа аж. “Нар жаргах үеийн ямаатай йог болон дарсны амталгаа” гэх арга хэмжээг Орегоны их сургууль болон Эмерсоны усан үзмийн талбайтай хамтран энэ хавраас зохиохоор төлөвлөжээ.

“Хүмүүс амар амгалангаар дутагдаж байна. Хөөрхөн ишигнүүд таныг тойрон гүйлдэхэд стресс болон уйтгар гунигаа мартахаас өөр аргагүй” гэж ярьсан байна. Мал элбэгтэй манай улсын хувьд жуулчдыг татах сонирхолтой санаа биш гэж үү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
16
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.