Хайх зүйлээ бичнэ үү

мин

Нефтийн үнийн өсөлтөөс болж импорт 96 хувиар өсжээ

Шатахууны импортын хилийн үнэ 2013 оноос эхлэн үргэлжлэн буурч байсан ч 2017 оны нэгдүгээр сарын байдлаар тонн тутамд 564.3 ам.долларт хүрчээ. Ингэснээр өнгөрсөн дөрвөн сар дараалан өсөөд байна.


Энэ оны нэгдүгээр сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 33.6 хувиар буюу 177.4 сая ам.доллараар өсч, 705.7 сая ам.долларт хүрчээ. Үүнд экспорт 30.2 хувиар буюу 99.4 сая ам.доллараар, импорт 39.2 хувиар буюу 78 сая ам.доллараар тус бүр өссөн нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 151.4 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 21.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. 

Хөрш орнуудтай хийсэн худалдааг харвал, нийт бараа эргэлтийн 68 хувь буюу 479.7 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай хийжээ. Харин ОХУ-тай 11.9 хувь буюу 84.3 сая ам.долларын худалдааг хийсэн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 36.1 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 58.8 хувиар тус тус өссөн байна. 

Өнгөрсөн нэгдүгээр сарын гүйцэтгэлээр импорт тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 69 сая, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 9 сая ам.доллараар тус тус өсчээ. Хэрэглээний бүтээгдэхүүний импортын тоо хэмжээ, үнэ нэмэгдсэнээс шалтгаалан уг бүлгийн импорт 12  сая ам.доллараар өссөн байгаа юм. 

Тэгвэл нефтийн бүтээгдэхүүний импорт 96 хувиар өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ 2013 оноос эхлэн үргэлжлэн буурч байсан хэдий ч 2017 оны нэгдүгээр сарын байдлаар тонн тутамд 564.3 ам.долларт хүрч 4 сар дараалан өсөөд байна.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
41
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.