Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Азербайжаны Ерөнхийлөгч эхнэрээ Дэд ерөнхийлөгчөөр томиллоо

Үндсэн хууль ёсоор Ерөнхийлөгч албан үүргээ биелүүлж чадахгүй болсон тохиолдолд Дэд ерөнхийлөгч улс орныг удирдах эрхтэй болдог байна.


Азербайжан улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев энэ сарын 21-нд өөрийн эхнэр Мехрибан Алиевийг улсынхаа дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилж, дэлхий нийтийг гайхууллаа. Тус улсын Үндсэн хууль ёсоор Ерөнхийлөгч албан үүргээ биелүүлж чадахгүй болсон тохиолдолд Дэд ерөнхийлөгч улс орныг удирдах эрхтэй болдог байна.

Өнгөрсөн жил болсон бүх ард түмний санал асуулгаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг таваас долоон жил болгон өөрчилж, Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг шинээр гаргасан юм.

Мехрибан Пашаева 1964 оны наймдугаар сарын 26-нд Бакуд төрсөн. Наснаасаа тун залуу харагддаг.

“Шинэ Азербайжан” намаас сонгогдон, 2005 оноос парламентад ажиллаж байна.

Азербайжан-Францын парламент хоорондын ажлын хэсгийн дарга, Гейдар Алиевийн нэрэмжит сангийн тэргүүн, Азербайжаны гимнастикийн холбооны ерөнхийлөгч, ЮНЕСКО, НҮБ-ын элч зэрэг албан тушаалтай.

1982 онд Баку хотын 23 дугаар сургуулийг төгсөн, Азербайжаны анагаах ухааны их сургуульд элссэн. Дараа нь Москва хотын И.М.Сеченовийн нэрэмжит анагаах ухааны их сургуулийг улаан дипломтой дүүргэжээ.

1983 онд Ильхам Алиевтэй гэрлэсэн. 2 охин Лейла (1985 ), Арзу (1987), 1 хүүтэй Гейдар (1997).

“The Washington Post” бичсэнээр 2011 онд хүүгийнхээ нэр дээр Дубайд 44 сая доллараар 9 байр худалдан авсан байдаг. Лейла, Арзу охидууд нь ч Дубйд үл хөдлөх хөрөнгөтэй. Хүүхдүүд нь нийтдээ 75 сая долларын үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Охидууд нь харилцаа холбооны “Azerfon” компанийн эзэд гэсэн мэдээ бий.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
10 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
12 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
12
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.