Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Улаан буудайн тонн тутамд 50-55 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Энэ оны төсөвт 16 тэрбум төгрөг тусгажээ.


Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан нэгдүгээр ангиллын хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 55 мянган төгрөг байхаар тогтлоо. 2-4 дүгээр ангиллынх бол урамшуулал 50 мянган төгрөг байх юм.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 355 мянга гаруй га талбайд улаанбуудай тариалж 460 мянган тонн ургац хураан авсан байна. Стандартын шаардлага хангасан 292 мянган тонн хүнсний улаанбуудайны 68.5 мянгыг Тариалан эрхлэлтийг дэмжих сан, 0.1 мянган тонныг Улсын нөөцийн салбар, 224 мянган тонныг гурилын 33 үйлдвэр авчээ. Энэ нь гурилын хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх боломжтой болсон гэсэн үг юм.

Хүнсний улаанбуудайн мөнгөн урамшуулалд зориулж энэ оны төсөвт 16 тэрбум төгрөг тусгасан бөгөөд 12 аймгийн 65 сумын 729 иргэн, аж ахуйн нэгж урамшуулал авах шалгуурт тэнцсэн байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
20
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.