Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Таныг хоцорч байхад нөгөө хүнд тань ийм бодлууд орж ирдэг

Цаг төлөвлөлтийн шалгарсан зарчим бол "Үргэлж 5 минутын өмнө"


Амьдралдаа өөрчлөлт хиймээр байна уу. Битгий хоцор. Тэгээд л боллоо.

Соёлтой орнуудад “5 минутын өмнө бол яг цагтаа, яг цагтаа бол хоцорсон, үнэхээр хоцорсон бол уучилшгүй алдаа” гэж үздэг. Хоцорсон хүн сэтгэлээсээ уучлалт гуйлаа ч тэднээс болж “цагаа алдсан” хүмүүст дараах таагүй ойлголт төрдгийг "Форбс" онцолжээ. 

"Намайг үл хүндэлж байна"

Цагаа барих нь хамгийн том хүндлэл. Эсрэгээрээ хоцрох нь нөгөө хүнээ үл хүндэтгэж байгаа хэрэг юм. Уулзах хүмүүсээ үл хүндэлж байгаа бол үнэхээр очих хэрэг байна уу? 

"Хайхрамжгүй зантай хүн юм"

Санамсаргүй хоцорсон нэг удаагийн явдал ч таны талаар ихийг “өгүүлдэг."

"Биеэ тоож дээ"

Санаатайгаар хоцорч надад өөрийгөө үнэ хүндтэй хүн гэдгээ харуулахыг хүссэн бололтой.

"Итгэмээргүй юм, арай ч дээ"

Таныг товлосон цагтаа ирээгүй үед хүлээж байгаа хүмүүст тань "ямар нэг муу зүйл тохиолдсон юм болов уу, осолдчихоогүй байгаа даа" гэх зэрэг таагүй бодлууд орж ирдэг.

"Үр дүнгүй уулзалт болох бололтой"

Ингэж хүлээж байхаар ажлаа хийж байсан бол ч... 

"Зохион байгуулалтгүй, төлөвшөөгүй хүн юм"

Цаг төлөвлөдөггүй бол таны амьдрал урсгал ус шиг урсаж буйтай адил юм. Аливаа жижиг зүйлд ч хариуцлагатай хандснаар “том” зүйл ирэхийг сана.

 

"Үнэхээр завгүй юм болов уу?"

Үнэхээр завгүй хүнд мэдээж цагтаа очих хэцүү байж болно. Гэхдээ цагаа нарийн хуваарилах, эсвэл “Үгүй” гэж хэлж чаддаг байх хэрэгтэй.  

"Хөгийн юм аа"

Цагтаа ирэхгүй, бусдыг хүлээлгэснээр тэр хүнд “хөгийн” санагдах болно. Та түүнийг хүндэлсэнгүй. Ингэж бодлоо гээд гомдох зүйлгүй.

"Хувиа хичээгч" 

Өөрийгөө дэлхий ертөнцийн төв мэт авирлаж, бусдын цагийг үл хүндлэх мэдээж хэнд ч таалагдахгүй. Олон улсад үүнийг “Трампын симдром” гэж нэрлэдэг болоод буй.

Хүний амьдралын хором бүр үнэ цэнэтэй. Гэтэл хэн нэгэн таныг хүлээж алтан цагаа үрэх ёсгүй. Та ч мөн адил. Үнэхээр хоцрохоор болсон бол нөгөө хүндээ учир шалтгаанаа хэлж, ойлгуулах хэрэгтэй. Өдөр бүр “Үргэлж 5 минутын өмнө” зарчим баримталж өөрийн болон бусдын цагийг хүндэлцгээе.

“5 минутын өмнө бол яг цагтаа, яг цагтаа бол хоцорсон, хоцорсон бол уучилшгүй алдаа”

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
6 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
43
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.