Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Хавхгүй нийслэл” аяныг эхлүүллээ

Нийслэлийн Байгаль орчны газраас зохион байгуулж байна.


Нийслэлийн Байгаль орчны газраас “Дэлхийн зэрлэг ан амьтдын өдөр”-ийг тохиолдуулан хотын ногоон бүсийн зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээдэг, урхи тавьж хууль бусаар агнадаг зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой “Хавхгүй нийслэл” аяныг эхлүүллээ. Монгол Улсын Амьтны тухай хуульд заасан агнуурын амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэлийн дотор хавх, урхи зэрэг хэрэгсэл багтсан байдаг.

Тус аяныг ногоон бүсийн байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчид, морин эргүүлүүд болон байгаль орчноо хамгаалах иргэд, олон нийтийн оролцоотой хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
Аяны хүрээнд хураан авсан хавхны тоогоор 1-3 настай модны суулгацыг урамшуулал болгон өгөх бөгөөд энэхүү аяныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хамтран зохион байгуулж байгаа юм.

Дашрамд дурдахад, 1973 оны гуравдугаар сарын 3-ны өдөр “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” Вашингтоны конвенцийг /CITES/ баталсан бөгөөд манай улс 1995 онд нэгдсэн. Тус конвенц батлагдсантай холбогдуулан зэрлэг ан амьтдын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зайлшгүй шаардлагатай байгааг олон нийтэд ойлгуулах, таниулан сурталчлахын тулд 2013 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг ан амьтдын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.04
Амнаасаа чоно хоололдог өвөрмонгол бүсгүй алдаршив
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
42
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.