Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчлөх 18 ШИНЭ төхөөрөмж

Технологи эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчилж байна.


Хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг хэн бүхний чадах зүйл биш. Техник технологи хөгжсөнөөр хүмүүсийн төсөөлж ч байгаагүй олон гайхалтай, дэвшилтэт тоног төхөөрөмж бий болсоор байна. Ингээд эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчлөх шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя.

Гэрэлтдэг бөмбөлөг

 

Шөнийн турш гэрэлтэх энэхүү бөмбөлөг хүүхдээ ганцаар орхих, шөнө ариун цэврийн өрөө ороход хэрэг болно.

Үзлэгийн ор

Энэхүү орны тусламжтай хүүхдийнхээ жин, өндрийг үзэж, хооллох хуваарь харах зэрэг эрүүл мэндийн үзлэгийг ухаалаг утсаараа дамжуулан хийх боломжтой.

Бүрэн тоноглосон тэрэг

 

Энгийн нэг тэрэг шиг харагдаж байгаа ч үнэндээ үүнийг эвхэж үүргэвч болгох ч боломжтой. Ердөө 4 кг жинтэй энэ тэрэг дэлхийн хамгийн хөнгөн, тоноглогдсон тэрэг юм.

Уйлах дуу орчуулагч

Шинэхэн төрсөн хүүхдийн ямар шалтгаанаар уйлж байгааг мэдэхэд хэцүү байдаг. Тэгвэл “Инфант” хүүхдийн орчуулагчаар дамжуулан хүүхэд өлсөж байна уу, өвдөж байна уу, живхийг нь солих хэрэгтэй юу гэх асуултуудын хариултыг олох боломжтой. Эл төхөөрөмж 4 сар хүртлэх насны хүүхдийг 92%, түүнээс дээш насны хүүхдийг 77% үнэн зөв хэлж өгдөг байна.

Халаагчтай угж

Энэхүү угж ямар ч шингэнийг хүүхдийн биед сөрөг нөлөөгүйгээр 37% хүртэл халаах хүчин чадалтай.

Аюулгүйн бугуйвч

Хүүхэд тань гадаа тоглох, дэлгүүрт дагуулж явахдаа төөрөх гээд байдаг бол энэхүү бугуйвчинд суурилуулсан GPS-ийн тусламжтайгаар байршлыг нь тодорхойлох боломжтой. Ямар ч ухаалаг утсанд холбох зориулалттай.

Дулаан хэмжих наалт

Хүүхэд халуурах үед нэг наалт наагаад л биеийн дулааныг мэдээллийг гар утсаараа харах боломжтой болжээ. Тус наалт нь хүүхдийн биед ямар ч сөрөг нөлөөгүй, амархан хуулардаг, зөөлхөн материалтай аж.

Ухаалаг сойз

Хүүхдэд зориулсан эл сойзыг утастайгаа Bluetooth-ээр холбосноор шүдээ дутуу угааж буй эсэхийг хянах, бактерийн үлдэгдлийг цэвэрлэхэд туслахаас гадна бага насны хүүхдийг шүдээ угаахад дуртай болгох ач тустай.

Өвдгөвч

Хөлд орж байгаа хүүхэд явсан газраа унах, өвдгөө шалбалах гээд байдаг. Тэгвэл энэхүү эмзэг арьсанд зориулсан тусгай материалтай өвдгөвч хүүхдийн алхаанд саад бололгүйгээр хамгаална.

Сонирхолтой таваг

“Хоолоороо тоглоцгооё”. Сонирхолтой өнгө дүрстэй эдгээр тавгууд хоолонд муу хүүхдүүдийн анхаарлыг татаж, сонирхолтой аргаар хооллох боломж олгожээ.

Угжин халбага

Нэг дор бүх хоолоо идэх дургүй, асгаж цутгах гээд байдаг хүүхдүүдэд тун хэрэгтэй угжин халбага юм.

Соосгон тоглоом

Шүд нь ургаж байгаа хүүхдэд зориулсан энэ соосог нь буйл үрэвсүүлдэггүй нэмэлт “хазуур”-тай тул хүүхдийн шүдний загатнааг дардаг аж.

Хөгжим тоглуулагч

Хүүхдийг унтах үед нэгэн хэмийн зөөлөн аялгууг сонгох нь бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхээс гадна тайван амрахад нь тусалдаг.

Нисэгч халбага

Хоолонд дургүй хүүхдээ аргалах сайхан санаа биш гэж үү.

Удирдлагатай хувцас

Энэхүү төхөөрөмжтэй хувцас хөдөлгөөнд нь саад бололгүй хүүхдийн амьсгал, биеийн дулааны хэвийн байдлыг хянаж, аюултай нөхцөлд дохио өгдөг.

Хөгжилтэй тоглоомын сав

Усанд орох дургүй хүүхдүүдэд зориулсан сонирхлыг нь татахуйц дүрс, тод өнгөтэй бүтээгджээ.

Автомат бүүвэйлэгч

Хүүхдээ дэргэдээ бүүвэйлэнгээ ажлаа амжуулах боломжтой болжээ.

Залуу хосуудын ор

 

Эх сурвалж: Brightside.com

 
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
2 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
41
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.