Хайх зүйлээ бичнэ үү

мин

Монголчууд БНХАУ-аас сайтар зүүгдэж байж эдийн засгийн шинэчлэл хийнэ


Монгол Улсын ОУВС-гаас авсан тусламж нь ердөө л гал намдаах төдий арга гэдгийг БНХАУ-ын “Глобал Таймс” сэтгүүл онцлоод, Хятадаас санхүүгийн дэмжлэг авснаар эдийн засгийн шинэчлэл хийж чадна гэв. Тус сэтгүүлийн цахим хуудсанд “Монголчууд БНХАУ-аас сайтар зүүгдэж байж эдийн засгийн шинэчлэл хийж чадна” гэсэн гарчигтай нийтлэл гарсан юм. Орчуулан хүргэж байна. 

Ажиглагчдын харж буйгаар ОУВС-гаас монголчууд тусламж авч байгаагийн үр дүнг маш өөдрөгөөр харвал  эдийн засгийн хямралаас гарч магадгүй юм. Тус улсад одоо нүүрлэсэн хямрал нь эдийн засгийн бүтцийн баланс нь алдагдсантай холбоотой юм. Тиймээс Монгол Улс эдийн засгаа шинэчлэх шаардлагатай болж буй. Харин БНХАУ-ын хувьд хөрш орондоо бэлэн мөнгөний тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байгаа юм. Засгийн газрын энэ тусламжаар эдийн засгийн шинэчлэл хийх боломжтой боловч Монголын талаас энэ тусламжийг хүлээн авах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. 

Монгол Улсад ОУВС-гаас өгсөн багцад БНХАУ-ын Ардын банкны тусламж хавсарсан байгаа. Энэ нь тус банкнаас Монголын Төв банктай байгуулсан юанийн своп шугамаа 15 тэрбум юаньд хүргэх тохиролцоо юм. Учир нь ирэх гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газрын баталгаатай бондын эргэн төлөлт хийх хугацаа нь тулсан байгаа ба дефолт зарлах магадлалтай байна. Зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй байгаа Монгол Улсад ОУВС-гийн тусламж амьсгаа авах цаг олгож байгаа ч хөтөлбөрийн хүрээнд Монголын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрэлээс гаргаж чадахгүй байх магадлалтай.

Тус улс ОУВС-гийн багцийг ашиглаж төсвийн алдагдлаа бууруулж, санхүүгийн шинэчлэл хийх төлөвтэй байна. Гэхдээ өрөө барагдуулахад нь дэмжлэг үзүүлж чадахгүй байх төлөвтэй. Монгол Улс нь экспортын ашигт малтмалаас ихээхэн хамааралтай орны хувьд олон улсын зах зээлийн түүхий эдийн үнийн савлагаанд хурдан өртөж, эдийн засаг нь эрсдэлд ордог юм. Энэ бүхний хажуугаар монголчууд аж үйлдвэрийн салбарын бүтцээ ч шинэчлэх шаардлагатай тулж байгаа бөгөөд энэ салбар нь эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх гол түлхүүр нь юм. 

БНХАУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Өвөр Монголын өөртөө засах орон нь ч мөн байгалийн баялгийн асар их нөөцтэй. Тиймээс БНХАУ-ын зүгээс энэ газарт хэрэгжүүлсэн эдийн засгийн эрсдэлээ тараан байршуулах, хөрөнгө оруулалтын үр ашгаа нэмэгдүүлсэн туршлагаа Монголтой хуваалцахад бэлэн байгаа юм. Монголчууд Хятадын зөвлөгөөг дагана гэдэгт найдаж байна.  

БНХАУ-ын өсөлтөөс монголчууд сайн чаргууцалдаж чадвал тэдэнд ашигтай юм. БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог Монгол орон нь улс төр болон эдийн засгийн бие даасан байдалтай болох гэж чармайж буй. Монголчууд БНХАУ-тай ойр байх гэж оролдож байгааг ойлгож болно. Гэхдээ БНХАУ болон ОХУ-ын харилцаа өргөжиж байгаа нь Хятад-Монголын хамтын ажиллагааны ирээдүйг гацаанд оруулж байгаа юм. 

БНХАУ-ын Монголд үзүүлэх тусламж нь хэмжээ хязгаартай, яаралтай санхүүгийн тусламжаас ялгаатай боловч эдийн засгийн хамтын ажиллагаа нь гүнзгийрч, улс төрийн итгэл сэргэх боломжтой юм. Монголчууд хоёр талын харилцааг нэмэгдүүлж, шинэчлэл хийх хүсэлтэй байгаагаа харуулах шаардлагатай байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
1
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.