Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Education USA Mongolia” төв оюутнуудад үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

2014-2015 оны хичээлийн жилд 1481 монгол оюутан АНУ-д дээд боловсрол эзэмшихээр явжээ.


Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 2004 оноос хойш АНУ-ын ЭСЯамтай хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус номын сан нь 2016 онд АНУ-ын ЭСЯамнаас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтаар боловсролын зөвлөгөөний төвийн үйл ажиллагааг явуулах албан ёсны эрхийг авсан бөгөөд энэ сарын 15-ны өдөр Education USA Mongolia боловсролын зөвлөгөөний төвийн урьдчилсан нээлтийг хийжээ.

Education USA нь АНУ-ын Төрийн Департаментын дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн 170 гаруй орны 400 орчим боловсролын зөвлөгөөний төвийг нэгтгэсэн сүлжээ байгууллага. Education USA Mongolia нь Америкийн дээд боловсролын талаар үнэн бодит, цогц, сүүлийн үеийн мэдээллийг үнэ төлбөргүй түгээж ажиллах албан ёсны төв юм. Энэ хүрээнд монголын оюутан залууст АНУ-ын 4000 гаруй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежиудаас өөрт тохирсон сургуулийг сонгон суралцахад нь туслах, АНУ-ын дээд боловсролын талаар зөв ойлголт, чиг баримжаа олгох, Америкийн их сургууль, коллежийн элсэлтийн тухай сүүлийн үеийн мэдээллийг хүргэх зэрэг олон үйлчилгээг үзүүлж ажиллана.

АНУ-ын Олон улсын Боловсрол Солилцооны хөтөлбөрийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд 2013-2014 оны хичээлийн жилд 1444, 2014-2015 оны хичээлийн жилд 1481 Монгол оюутан залуус АНУ-д дээд боловсрол эзэмшихээр суралцсан гэж дурдсан байна.

АНУ-д боловсрол эзэмших хүсэл зорилготой оюутан залуучуудын тоо өсч буйг дээрх судалгаа харуулж байна. Нөгөө талаас АНУ-ын дээд боловсролын талаарх албан ёсны мэдээ мэдээлэл, эх сурвалжийг өсөн нэмэгдэж буй тэдгээр залуучуудын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хүргэх шаардлагатай байгаа билээ. Жилд дунджаар 15000 орчим оюутан залууст үйлчилгээ үзүүлдэг Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь энэхүү төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллуулах гол үндэс нь болж байгаа юм. 

Монголын оюутан залуусын хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулах EducationUSA Mongolia төв нь Монгол, Америкийн хооронд Дипломат Харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээн дэх тэмдэглэлт ажлын нэг хэсэг болж, хоёр орны боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаагаараа онцлогтой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
22 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
28
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.