Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Д.Содном, Д.Мөнхөө нарыг "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагналаа

Нээлттэй санал асуулгад нийт 1200 гаруй иргэд оролцож санал ирүүлсэн юм.


Монгол Улсын төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгон бэхжүүлэхийн төлөө олон жил үр бүтээлтэй ажилласан олон түмний  хүндэтгэл хүлээсэн  төр, нийгмийн ахмад зүтгэлтэн, төрийн албан хаагчдыг олон нийтийн оролцоотойгоор тодруулан "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнах санаачилгыг Төрийн албаны зөвлөл анх удаа гаргасан билээ. Энэ санаачилгын дагуу Төрийн албаны зөвлөлийн "CSC.GOV.MN" сайтад 2016 оны арванхоёрдугаар сард байршуулсан нээлттэй санал асуулгад нийт 1200 гаруй иргэд оролцож санал ирүүлсэн юм.
 
Олон нийтийн энэ санал асуулгад тэргүүлсэн Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, Гавьяат эдийн засагч Думаагийн Содном,  Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан Доржийн Мөнхөө нарт  Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгийг гардуулан өглөө. 

Монгол Улсын "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол тэмдэг нь Төрийн албаны төв байгууллагаас төрийн албан хаагчдыг шагнадаг шагнал юм. 

Шагналын журамд зааснаар төрийн албанд 18-аас доошгүй жил ажиллаж, сан төрийн албаны чиг үүрэг, хуулиар хүлээсэн үүргээ үнэнч, шударгаар биелүүлэн, мэргэжлийн өндөр ур чадвар, амжилт гаргасан, төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан төрийн албан хаагчийг шагнадаг.  Энэхүү шагнал нь  цөөн хүнд, өндөр шалгуураар олгодог нэр хүндтэй шагнал юм.   

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном  нь 1950 оноос эхлэн төр, улсад ажилласан нэгэн жарны хугацаанд  Сангийн яаманд байцаагч, төсвийн нягтлан бодогч, эдийн засагч, Валютын хэлтсийн дарга, Сангийн сайд, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Сайд нарын Зөвлөлийн даргын алба хашиж, төрийн жирийн  албан хаагчаас  Монгол Улсын Ерөнхий сайд хүртэл дэвшин ажилласан түүхэн замналтай билээ.  

Төр, нийгмийн зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан Д.Мөнхөө ажил хөдөлмөрийн гараагаа 1966 онд Сэлэнгэ аймгаас эхэлжээ. Тэрээр хагас зууны хугацаанд ажиллахдаа Сэлэнгэ аймагт их эмч, аймгийн Эрүүлийг хамгаалах газрын дарга, Эрүүлийг хамгаалах яаманд хэлтсийн дарга, Яамны орлогч сайд, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны даргын албыг хашиж, АИХ-ын депутат, УИХ-ын гишүүнээр сонгогдон, шинэ Үндсэн хуулийг батлалцсан төрийн түшээдийн нэг билээ. Д.Мөнхөө эдүгээ эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, хүн амыг эрүүлжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа гавьяатай нэгэн юм.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
5
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.