Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол Улсад суугаа Элчин сайд, суурин төлөөлөгчдөд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд хүлээн авч уулзав.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд,  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар өчигдөр Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд   хүлээн авч уулзаж, хэдхэн хоногийн дараа тохиох “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн хаврын тэргүүн сар, цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчдөд  сар шинийн мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. Тэрбээр “Та бүхэнд улиран одсон шинэ оны мэндийг хүргэе. Мөн айлчлан ирж буй 17 дугаар жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн Цагаан сарын баярын мэндийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын өмнөөс дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол нутгийн тэсгим хүйтэн өвлийг бидний хамт өнтэй сайн даван туулсан та бүхэнтэйгээ шинэ ондоо ийнхүү уламжлал ёсоор учран золгож буйдаа бид баяртай байна. 

Монгол Улсын гадаад харилцаа болон дотоод амьдрал 2016 онд түүхэн үйл явдлаар дүүрэн байлаа.

2016 онд манай гаригийн хоёр тив–Ази, Европын удирдагчид Монголд хуран чууллаа. Бүтэн зууны туршид нэг улсад ховор тохиох түүхэн чуулга уулзалтыг монголчууд нэр төртэй зохион байгуулсан. Ази, Европын бодлого тодорхойлогчид дараагийн 10 жилд баримтлах чухал шийдвэр, чиглэлээ манай орны нийслэлээс дэлхий дахинд тунхаглан зарласан” хэмээв.

Дараа нь  Дипломат корпусын ахлагч, Бүгд Найрамдах Казахстан Улсаас манай улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Кобландин үг хэлсэн.   

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд нар баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
41
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.