Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголоос нүүрс олборлогч “Нэг бүс, нэг зам” нүүрсний эрэлтийг нэмнэ гэв


Овоотын коксжих нүүрсний ордод хөрөнгө оруулагч "Аспайр майнинг" компанийн гүйцэтгэх захирал Дэвид Полл Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилгад ихэд найдлага тавьж буй тухайгаа АНУ-ын CNBC телевизэд ярьжээ. "Монголоос нүүрс олборлогч Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилга нүүрсний эрэлтийг нэмнэ гэдэгт бооцоо тавьжээ" гэсэн гарчигтай нийтлэл тус телевизийн цахим хуудаст гарсныг хүргэж байна. 

Монголоос нүүрс олборлогч компани “Нэг бүс, нэг зам” санаачилга нь Хятад болон ОХУ руу нэвтрэх зах зээлийн шинэ хаалга болно гэж найдаж байгаа гэнэ. Үүнээс гадна Европын зах зээл ч Монголд нээлттэй болно гэсэн бооцоог тавьж, хөрөнгө оруулалтаа хийж байна. 

Гангийн гол түүхий эд болох коксжих болон металлургийн нүүрсний Хятадын эрэлт өсөж, Монголын дэд бүтцийн хязгаарлалт нь төмөр зам шинээр баригдсаны дараа арилж, зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэхэд хялбар болно гэж Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг” компанийн гүйцэтгэх захирал Дэвид Полл хэлжээ. 

Урт хугацаанд худалдааны торгоны зам бий болгох Хятадын чармайлт нь Азийг Европтой холбох гүүр болох юм.

Зах зээл урт хугацаанд өсөхийг үл харгалзан монголчууд “Аспайр майнинг”-тай ижил төстэй компаниудад анхаарлаа хандуулж буй. 

“Коксжих нүүрсний зах зээл тогтвортой байна” гэж Д.Полл хэлсэн. “Хамгийн том зах зээл бидэнтэй тун ойр” гэж тэрбээр 2014 онд түүхий эдийн үнэ буурч байх үед хэлж байсан юм. 

“Бид тоглоомонд үлдэхийн тулд хэрзийсэн яс болтлоо л танаж байна. Бид энэ нөхцөл байдалд удаж магадгүй. Гэхдээ санхүүжилт олно гэдэгтээ итгэлтэй байгаа” гэж хэлж байсан юм. 

БНХАУ саяхан Хойд Солонгосоос нүүрс авахаа зогсоосон байгаа нь Монголын коксжих нүүрсний экспортыг нэмэгдүүлж байгаа тухай  “Asia Frontier Capital”-ийн гүйцэтгэх захирал хэлсэн. “Үнэндээ Монголын экспорт өсөж байгаа нь тус улсад үлдэх ашиг шим өсөх гол нөхцөл юм” гэв. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
36
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.