Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Назарбаев: Чингис хааныг казах гэх нь надад таалагддаггүй

Бидэнд өөр ярих, хэлэх зүйл байхгүй юм шиг л.


“Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Шинжлэх ухааны үндэсний академийн 70 жилийн ойн баярын хуралд оролцож, үг хэллээ. Ерөнхийлөгч Назарбаев хэлсэн үгэндээ сүүлийн үед нэлээд маргаан дагуулаад байгаа Чингис хаан казах хүн мөн үү гэсэн асуултын талаар үзэл бодлоо илэрхийлсэн” гэж Казахстаны “Информ Бюро” агентлаг мэдээллээ.

Нурсултан Назарбаев “Чингис хаан, хатан хаан Томирис нарыг казах хүн гэж хэлэх нь надад таалагддаггүй. Бидэнд өөр ярих, хэлэх зүйл байхгүй юм шиг л. Урагшаа харах цаг болсон. Нэг удаа Тони Блэр “Их Британи бол агуу түүхтэй орон. Гэхдээ бид музейд амьдраад байж болохгүй. Хүмүүсийг компьютерийн ард суулгах цаг ирсэн” гэж хэлж байсан юм. Бид ч мөн адил ингэх ёстой. Эрдэмтэд та нарын үг үнэ цэнэтэй. Одоо казахстанчуудын ирээдүй ямар байх вэ гэдэг асуудал илүү чухал. Ахмад үеийнхэн бид тусгаар тогтнолоо олж, өргөн уудам талд хүчирхэг гүрэн байгуулсан” гэж хэлсэн байна. Мөн хойч үеэ сүүлийн үеийн шинжлэх ухаан, технологийг эзэмшсэн, дэлхийн хаана ч ажиллах чадвартай, ухаантай, мэдлэгтэй болгон хүмүүжүүлэхийн тулд англи хэл маш чухал, англи хэл эзэмшиж байж л казах хүн дэлхийд өрсөлдөж чадна гэж Н.Назарбаев онцолсон байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.