Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхийн хамгийн өвөрмөц загвар өмсөгч Мелани Гайдос

Меланигийн эрч хүч, зан ааш, дотоод үзэсгэлэнг магтан дуулдаг юм.


Гял цал болсон сэтгүүлийн нүүрэнд залардаг үзэсгэлэн төгс загвар өмсөгчид. Бүгд л загвар өмсөгч хүн заавал хөөрхөн царай, сайхан биетэй байх ёстой юм шиг л боддог болж. Харин 27 настай загвар өмсөгч Мелани Гайдос (Melanie Gaydos) мэргэжил нэгт бусдаасаа огт өөр.

Түүнийг тайзан дээр гарч ирэхэд шүүмжлэх, муулах хүн олон байдаг ч яг уулзаад яриад үзсэн хүмүүс Меланигийн эрч хүч, зан ааш, дотоод үзэсгэлэнг магтан дуулдаг юм.

Мелани Гайдос АНУ-д амьдардаг. 27 настай.

Нэг л өдөр гоо сайхны тухай тогтсон ойлголтыг эвдэн гарч ирсэн тэрбээр одоо алдар нэртэй, баян болсон.

Мелани Гайдос хүнд өвчний улмаас ийм төрхтэй болсон. Түүний бүх үс, шүд унасан ч загварын ертөнцөд хүч сорих хүсэл нь олны өмнө гарах айдсыг нь даван гарсан юм.

Найз залуу нь тайзан дээр гарахыг ятгаснаар тэр загвар өмсөгчийн замналаа эхлүүлсэн.

Гэсэн ч тэр маш олон найзтай. Түүний нөхөд дунд алдартай гэрэл зурагчин, найруулагч, хөгжимчид бий. “Дэлхийн мисс” ч түүн шиг олон найзгүй.

Яагаад гэвэл тэр үнэхээр сайхан сэтгэлтэй.

Германы "Rammstein” хамтлагийн “Mein Herz Brennt” клип түүнд алдар нэр авчирсан.

Мелани Нью-Йоркийн “Pratt Institute” дээд сургуулийг дүүргэжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.07
Giphy 2018 оны шилдэг гиф зургаа тодрууллаа
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.03
"National Geographic": 2018 оны шилдэг гэрэл зурганд монгол адуучны зураг багтжээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
39
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.