Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

УИХ-ын дарга М.Энхболд аварга малчдад шагналыг нь гардуулав

Хошой аварга малчны энгэрийн тэмдэг, тууз, батламж, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цомыг гардууллаа.


УИХ-ын дарга М.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн нар Ч.Мөнх-Очирт Хошой аварга малчны энгэрийн тэмдэг, тууз, батламж, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цомыг гардуулан өглөө.

УИХ-ын дарга М.Энхболд Ч.Мөнх-Очир болон түүний гэр бүлийнхэнд баяр хүргэж хэлсэн үгэндээ “Буянт мал сүрэг бол Монголын баялаг. Мал аж ахуй Монгол Улсын голлох үйлдвэрлэл байж, улсаа, монголчуудаа тэжээн тэтгэсээр өдийг хүргэлээ. Таны хувьд цэргийн алба хаасан гурван жилээс бусад он жилүүдэд ус нутагтаа малаа маллаж, өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ залуу малчдыг сурган бэлтгэх, сум орон нутгийн ажилд тус дэм үзүүлэх талаар үлгэрлэн манлайлагчдын нэг юм байна. Сүүлийн гурван жилд малгүй айл өрхөд 1300 шахам мал өгч малжуулсан, сумынхаа Тамгын газар, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг засварлах, тохижуулах ажилд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэнд тань талархаж байна.

Та Төв аймгийн хувьд 28 жил тасарсан “Хошой аварга малчин”-ы алдрыг нутагтаа эргүүлэн авчирсанд баяр хүргэе. Туршлага, мэдлэг, мал маллах арга ухаанаа улам олон залууст өвлүүлээрэй” гэв.

Дараа нь УИХ-ын дарга М.Энхболд мөн сумын иргэн, “Аварга малчин” цол хүртсэн Хэнмэдэхийн Нямжавынд зочиллоо. Улаан халзтай гэр өвөлжөөнд дүнхийж, ахан дүүс, нутаг усныхан нь хамтдаа албаны хүмүүсийг угтаж авлаа.

Х.Нямжав удам судраараа малчин хүмүүс юм байна. Аав нь нэгдлийн адуучин, ээж нь саальчин байж. Х.Нямжав өөрөө 45 жил мал малласны 20 жилд нь адуу дагасан учир нутгийнхан нь “Адуучин Нямжав” гэдэг аж.

Тэрбээр сумын аварга адуучнаар 11 удаа шалгарч байсныг УИХ-ын дарга М.Энхболд шагнал гардуулах үеэрээ онцлон тэмдэглэв. Х.Нямжав сүүлийн гурван жилд есөн өрхийг 1000 шахам малтай болгожээ. Түүнчлэн 2009-2010 оны зудад малаа алдсан залуу малчдад тус бүр 20 хургатай хонь, 20 ишигтэй ямаа өгч байжээ.

“Алдар нэр, шагнал урамшил олныг хүртэж явлаа. Гэхдээ “Аварга малчин” боллоо гэдэг мэдээг багийн дарга нар хэлэхэд үнэхээр их баярлаж, аньсага чийгтээд ирж байна лээ шүү. Аав ээжийн минь, малын  минь буян даа” хэмээн Х.Нямжав сэтгэгдлээ хуваалцсан юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
42
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.