Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Уяачдад Монгол Улсын цол хүртээлээ

Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.


Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII  жарны  улаагчин гал тахиа жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.

Монгол Улсын Тод манлай уяач цолоор Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул О.Батбилэг, Ховд аймгийн Дарви сумын уугуул Т.Батцоож, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Т.Гантөмөр, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул С.Лувсанбалдан, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Б.Отгоннасан нарыг,

Монгол Улсын Манлай уяач цолоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Б.Бадраа, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Л.Батмөнх, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Т.Болдбаатар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Галбадрах, Говь-Алтай аймгийн Алтай сумын уугуул Ц.Гантөмөр, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Т.Ихбаяр, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатар нарыг,

Монгол Улсын Алдарт уяач цолоор Улаанбаатар хотын Баянгол дүүргийн уугуул Б.Баасанбазар, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул О.Батболд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Г.Баярцогт, Улаанбаатар хотын Багахангай  дүүргийн уугуул Г.Буянтогтох, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Н.Зоригт, Дундговь аймгийн Хулд сумын уугуул Б.Лхагва-Очир, Дундговь аймгийн Хулд сумын уугуул С.Мөнхбат, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Б.Сүхбаатар, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул П.Сэргэлэн, Увс аймгийн Тэс сумын уугуул Ю.Төгсжаргал, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул С.Хэрлэн нарыг тус тус шагнав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уяачдад цол гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая. Дээд ивээлээ хайрласан бичин жил улирч, буян хишгээ дэлгэх улаагчин тахиа жил айлчлан ирж байгаа энэ өлзийт сайн цаг дор нүүдлийн соёл иргэшлийн амин чухал дархлаа-адууны соёлыг өвлөн уламжилж, хадгалан хамгаалж, баяжуулан хөгжүүлж яваа хүндэт уяачид та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн бүхнийг хүсэн ерөөе.

Монголчуудын сүлд хийморь, бэлгэдэл молор эрдэнэ цагийн цаг, үеийн үед монгол хүнтэй хамт явж ирсэн. Тиймээс ч бид монгол хүнийг морин эрдэнэтэй нь цуг төрийн сүлдэндээ мөнхөлсөн. Монголчуудын баатарлаг түүх, бахархам амжилт адуутай холбоотой байдаг. Мориндоо мордсон монгол хүн түүхийг бүтээж, алдар суугаа мандуулдаг жамтай.

Гурван цагийн хэлхээнд үл алдрах их түүхийн алтан цулбуурыг морь уях эрдмээрээ өвлөж, монгол бахархлаа дархлан яваа хүмүүс бол манай уяачид, малчин түмэн юм.Түмний наадамд өргөсөн хүлгийн тань шандас, зон олноо цэнгүүлсэн золбоо хийморь, хүч хөдөлмөрийг тань үнэлж улсын цол хүртээлээ. Ажнай хүлгийг тань унаж хурдлуулсан хүүхдүүд, гэр бүлийнхэнд тань баяр хүргэе. Адууны соёлыг алдаршуулан дэлгэрүүлж Монгол түмнээ олон жил баярлуулж явахыг чин сэтгэлээсээ хүсч байна.

Хүүхдийн гийнгоо цээл, хүлгийн давхил төгөлдөр, уяачдын эрдэм төгс байг ээ. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
7
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.